Posted by: mtmsbilig | January 16, 2012

Тавтай морилно уу ?


Мэдээллийн технологи нь холбооны болон бусад олон салбарын ололтыг өөртөө шингээж хөгжих хэрээр компьютерийн техник хэрэгсэл, програм хангамж нь асар хурдацтайгаар хөгжиж, цомхон, ашиглахад улам хялбар болсоор байна. Компьютерийн техник хэрэгслийн хүчин чадал сайжирч хэрэглээний програм хангамжийн шинэ, шинэ сайжруулсан хувилбарууд бий болсоор байгаа боловч эдгээрийг сурч, эзэмших зарчим нь нэг юм.



Microsoft Office 2007-д шинээр нэмэгдэж орсон хэрэгсэл бол  Track Changes бөгөөд энэ нь бусад хүмүүсийн баримтад оруулсан өөрчлөлтийг харах боломжийг олгодог. Track Changes-ийг идэвхжүүлснээр хэн засварласныг нь мөн мэдэж болно. Энэ нь ялангуяа бүлэг хүмүүс нэг баримтыг үзэж судлан, засварлаж байгаа тохиолдолд их хэрэгтэй. Track Changesе-ийг идэвхжүүлэхдээ

Ribbon-ын

track change

Review Tab->Tracking-> Track Changes товчийг дарна.

Товчийг дарж, Track Changes-ийг идэвхжүүлсэн бол текст бичээд өөрчлөлтийг яаж харуулахыг нь харцгаая.

track change1

Track Changes нь шинээр бичсэн текстийг улаан өнгөтэй, догуур зураастай харуулдаг. Энэ нь хэн засварласныг маш хялбар таних боломж олгоно.

Текстээс гадна Track Changes нь текстэд оруулж буй хэлбэр, форматыг мөн харуулдаг. Тэгвэл текстийг форматыг өөрчлөөд үзье.

Юуны өмнө Home Tab дахь сонголтуудаас өөрийн хүссэнийг ашиглан форматыг өөрчилнө. Жишээлбэл,текстийн праграфийг баруун тал руу нь тэгшилье.

Баримтын баруун талд яг өөрчлөлт оруулсныг дэлгэрэнгүй мэдээлсэн текст гарч ирдэг байна.

Track Changesе-ийг идэвхжүүлсэн үед оруулсан хүмүүсийн засварыг оруулж болохоос гадна мөн, оруулахгүйгээр устгаж бас болдог. Хэрэв хэд хэдэн засвар оруулсан бол баримтын эхэнд курсорыг байрлуулаад Review tab-ыг сонгоно. Review tab доторх Changes хэсгийг  Accept, Reject  товчнуудын тусламжтайгаар өөрчлөлтийг зөвшөөрөх, эсвэл татгалзан устгана.

Ингээд Track Changes хэмээх Microsoft Word 2007 програмын нэгэн чухал хэрэгслийг та ашиглаж сурлаа.


Page Layout tab-ыг товшиж Page Setup-ын Margins-ыг товшино.

Хуудасны захын хоосон зайны лист гарч ирнэ.

1

Тохируулах захын хоосон зайг товшино.

Баримтын хоосон зай өөрчлөгдөнө.

Дээрхи тохиргоо нь програмын үндсэн тохиргооноос сонголтыг хийдэг.

Хэрэв та өөрийн хүссэнээр хоосон зайг тохируулах тохиолдолд

1

Page Layout ->Margins ->Custom Margins гэсэн дарааллаар ороход Page Setup харилцах

3

цонхны Margins tab гарч ирэн дөрвөн захын хоосон зайг тохируулах боломжтой болно.

Анхаарах зүйл:

Хэрэв таны програмын хэмжих нэгж инчээр тохируулагдсан бол хэмжих нэгжийг сантиметрээр солих шаардлагатай.

Хэмжих нэгжийг тохируулахдаа :

Microsoft Word 2007 бол дээд буланд байрлах bottom дээр дарж орно. Microsoft Word 2010 бол File цэсрүү орж Option-> Advanced гэсэн дарааллаар ороод

2

хойт хэсгийн гүйдэг заагчийг гүйлгэж Display хэсгийн Show measurements in units of: гэсэн бичгийн хойно байрлах инч гэснийг сантиметр болгож солиод OK товчыг дарна. Ингээд та хуудасныхаа хоосон зайн тохиргоог сантиметраар тохируулах боломжтой боллоо.


Microsoft Word 2007 програм дээр зүүлт буюу ишлэл хийх.

Бидэнд ямар нэгэн баримт бичиг боловсруулж байх явцад тодруулан тодотгож харуулах шаардлага гардаг ийм тохиолдолд ишлэл буюу зүүлт хэрэглэнэ.

Хэрхэн хэрэглэх заавар :

Тодотгох үгээ идэвхжүүлнэ

Reference Цэсний Footnotes–ийн Insert Footnote[1] гэсэн дарааллаар орно.  Дараахи зурган зааварыг үз.

1

Хуудсын доод буланд нарийн зураасын дор ишлэлийн дугаар гарч ирнэ. Дугаарийн араас тодотгох зүйлээ бичнэ.

2


[1] Ишлэл зүүлт хийх.

Posted by: mtmsbilig | September 13, 2012

» Хэрхэн Print Screen хийх вэ?



Хэрхэн  Print screen хийх буюу Дэлгэцнийхээ зургийг хуулж  авах талаар хичээл.

Доорх дарааллаар үйлдлийг давтаж хийгээрэй:
1. Таны Keyboard-н дээр Insert, Home, Delete гэсэн товчлууруудын ойролцоо “Print screen” гэсэн товч байгаа.
2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen гэсэн товчыг дарна .Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно.

Posted by: mtmsbilig | September 13, 2012

Paint программын тухай


Paint програм нь зураг зурах хамгийн энгийн, хэрэглэхэд хялбар програм юм. Бид зураг зурахын тулд зургийн дэвтэр, зураг зурах хэрэгслүүдээ бэлддэг. Тэгвэл компьютер дээр бидний зургийн дэвтэр бол Paint програмын ажлын цонх, зургийн хэрэгсэл бол Tools-хэрэглүүрүүд, Colors-өнгө сонгох хэсэг юм.

Програмаа нээж ажиллуулахдаа: Start>Programs>Accessories>Paint гэсэн дарааллаар орох буюу Компьютерийн хайх хэсэг (Search) дээр уг нэрийг бичиж хайж болно.

Paint програм цонхны бүтэц

Paint програмын харагдах байдал.

Paint програмын хэрэглүүрүүдийн нэр томьёо болон үүрэг

Зургийн хэрэглүүр

Нэр томьёо

Гүйцэтгэх үүрэг

Англи

Монгол

  Free- from Select, Rectangular Select, Select All Сонгон идэвхжүүлэх, зургийн хэсгийг тэгш өнцагт болон дурын мужаар эсвэл бүгдийг нь илэрхийлэх. Тэмдэглэгдсэн муж тасархай шугамаар тэмдэглэгдсэн байна.
  Eraser Баллуур Зургийн хэсгийг бага мужаар арилгана.
  Fill with Color Будгаар будах Шугман болон тодорхойлогдсон мужыг тодорхой өнгөөр будна.
  Color Picker Өнгө тодорхойлогч Зургийн идэвхтэй хэсгийн өнгийг тодорхойлно.
  Magnifier Томруулдаг шил . Зургийн харагдах байдал буюу хэмжээг томруулна. 1х-бодит хэмжээнд, 2х- хоёр дахин томруулна.
  Pencil Харандаа Хулганы хөдөлгөөнөөр дурын дүрслэл, шугам зурна.
  Brushes Багс Багсны хэлбэрийг тодорхойлж, дурын дүрслэл зурна.
  Text Тэкст Тэкст бичиж хэлбэршүүлэх.
  Shapes Дүрсүүд Төрөл бүрийн дүрсүүдийг хэрэглэх
  Color Өнгө Өнгийг сонгох.
  Size Хэмжээ Шугамын зурагдах хэмжээг өөрчилөх

Зургийг хадгалахдаа  дараах зургийн өргөтгөлөөс сонголт хийж хадгална.

Мөн хадгалах газраа зааж өгөх ба зурагандаа нэр өгч хадгалж болно.

Posted by: mtmsbilig | September 9, 2012

Бие даалт №1


Бие даалт 1

Доорхи програм болон хэрэглүүрүүдийг хэрхэн яаж хэрэглэдэг талаар Print Screen, Paint ашиглан холбогдох зургийг бэлтгэж  Microsoft Word програм дээр  зургаа оруулан тайлбарыг тодорхой бичих.

Програм болон хэрэглүүр:

  1. Start цэс
  2. Desktop
  3. Task bar
  4. Control Panel
  5. Control Panel дахь хэрэглэгчийн зураг болон нууц үг солих
  6. Control Panel дахь хэлний тохиргоо хийх.
  7. Control Panel дахь Он сар өдөр цагийн тохиргоо хийх.
  8. Microsoft Word програмийн Home цэсний хэрэглүүр
  9. Microsoft Word програмийн Insert цэсний хэрэглүүр
  10. Microsoft Word програмийн Page Layout цэсний хэрэглүүр
  11. Microsoft Word програмийн View цэсний хэрэглүүр
  12. Файл нээх ,хадгалах , хуулах, зөөх

Бие даалтыг хэрхэн хийх заавар.

Жишээ нь : Start цэсийн тухай.

 

Компьютерийн start цэс.

Энэ бол Start button.

Start цэс дархад дараах байдалтай цонх нээгдэнэ.

.

.

Компьютерийн хэрэглэгч

Бичиг баримт

Зургууд

Хөгжим.

Тоглоом.

Компьютер.

Хяналтын самбар.

Принтерийн дарайвэр.

Үндсэн програмууд.

Тусламж.

.

  1. Сүүлд хэрэглэгдсэн програмууд.
  2. Бүх програмууд
  3. Хайх хэсэг.
  4. Унтраах цэс.
  5. Компьютерийн хэрэглэгчийн зураг.

Энд таны суулгасан програмууд Windows 7 үйлдлийн системийн програм багажууд байрлана.

Компьютер дээр суусан програмийн нэрний ард хажуу тийшээ чигэлсэн жижиг сум байдаг энэ дээр дархад програмийн бусад хэрэгсэл гарах болно.

All Programs дээр дархад Таны компьютерт суусан ихэнх програмууд энд байрлах болно.

  • Хэрэглэгчийг шилжүүлэх.
  • Системээс гарах.
  • Түгжих.
  • Системийг дахин эхлүүлэх.
  • Тайван байх горим шилжүүлэх.

.

.

Компьютерийг унтраах хэсгийн жижиг сум дээр дарахад дээрхи сонголтууд гарч ирдэг.


Компьютерийн үүсэл хөгжил

Электрон тооцоолон бодох машиныг  бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үейин комьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ.

Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн аргагүй дэвшилттэй байлаа.
Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ.  Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.

Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үейин томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг.
Үүнээс хойш таван жилийн дараа компьютерийн үнэ 10 дахин буурч 120 мянган доллар болж байжээ.
Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд “Compaq” маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ(хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.

Компьютерийн хөгжлийн үеүүд

1954 оноос хойш 20-оод жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг үеүдэд хуваан ангиллаа.

Эдгээр үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг агуулсан болно.

Эхний үе (1942-1959)

Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдьвартай элщектрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв. Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болжээ (Зур-B13) Программчлал нь машин хэл дээр хийгддэг байв.

2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон  явдал орлоо.  Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг бөгөөд гэрлийн унтраалга шиг ажиллах боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй.
Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай  найдвартай,  халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг ньк омпьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.

3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлгэц нь телевиорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах болж, түүнчлэн гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах боломжтой болж иржээ. Хадагалах
багтаамжийн тухайд олон сая тэмдэгтийг хадгалах чадвар нэмэгдсэн.
Процессорын хурд секундээр хэмжигдэж, программын хэд хэдэн инструкциудыг  зэрэг гүйцэтгэх болжээ. Проаграммистууд нь өндөр түвшний
хэлүүд дээр объект хандалттай программчлал дээр программчлах болов.

4 дэх үе (1970-)
Мэдээж энэ үед мөн л компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх болсон. Энэ үед гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан бөгөөд энэ нь сисликоноор бүрэгдсэн байдаг. Мөн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газараас зохион бүтээсэн байна. (Зур-B15, B16) Ингэснээр лазер ой нь 50 миллиард гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болжээ. 1970-аад оны эхээр Buroughsдараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь
хэдэн миллиард, триллион тэмдэгтүүдийг хадгалах боломжийг бүрдүүлсэн.
Энэ үед compact disk (CD) and CDROM гарсан бөгөөд энэ нв он офф биьүүдээр кодлогдох бөгөөд 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл энэ нь 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв.
Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн программ хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

5 дахь үе (?)
Энэ үеийн компьютерүүд гэхээс илүү ярьдаг машин гэж нэрлэсэн нь дээр
бизээ. Техникүүд улам бүр овор хэмжээ багасч, илүү хүчин чадалтай,
хурдан  болох бол программууд илүү хямд төсөр болно. Мөн ажил мэргэжилд
зориулсан төрөл бүрийн тусгай программуд ихээхэн хэрэглэгдэх болно.

Компьютерийн түүхээс

Джон Напьерын шоо.1617

Шотландын математикч Джон Напьер(1555-1617) логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв.Энэ шоогоор үржүүлэх ба хуваах үйлдлүүдийг хялбар хийх боломж өгсөн

Эхний механик тооцолох төхөөрөмж(калькулятор)1623
1623 онд Германы математикийн профессор Вильгелм Шикардын бүтээсэн энэ машиныг анхны тооцоолох машин гэж үздэг. Тэрээр математикч, одон орон судлаач Иоханнес Кеплерийн тооцоог хөнгөвчлөхийн тулд энэ машинаа зохиожээ. Гэвч уг машиныг бүтээх ажил бүрэн дуусаагүй бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Шикардын гэртэй хамт шатсан боловч зураг нь үлдсэн тул хувилбарыг нь хийсэн байна.

Эхний автомат калькулятор.1642

Блейз Паскаль(1623-1662)Паскалин нэртэй эхний автомат тооцолох машин бүтээж,энэ машин нь ганцхан нэмэх хасах үйлдлүүдийг хурдан хийж чаддаг байв.

Эхний өргөн хэрэглэний калькулятор.1673

Готтфрид фон Лейбниц(1646-1716)Паскалийн машины үндсэндээр өөрийн Лейбницийн Дугуй гэсэн эхний математикийн өргөн хэрэглээний тооцолох калькулятор хийв.

Эхний логикийн машин.1777

Чарльз Махон(1753-1816)эхний логикийн үзүүлэгч машин зохиож,тэр машинаар хялбар тоон ба логик бодлого бодож үзүүлж байв.Энэ машин нь комьютерийн шийдвэр гаргах ба логикийн чадварыг үзүүлсэн үндэслэгч гэж үздэг.

Эхний өргөн үйлдвэрлэгдсэн механик калькулятор.1820

Чарьлз Томас де Колмар эхний өргөн борлуулагдаж байсан арифмометр гэж нэрлэгдсэн, Лейбницийн дугуйн шинэчлэгдсэн загвар болох тооны машин үйлдвэрлэж, 1862 оны Лондонгийн үзэсгэлэнгийн алтан медаль хүртэв.

Программчлах эхний санаа.1833

Аугуста Ада(1815-1853)лорд Байроны охин болох бүсгүй математикч байсан бөгөөд тооны механик машиныг ажилуулах загварыг өгсөн программ хийхийг санал болгосон.

Буулын алгебр.1854

Джордж С.Буул(1815-1864)өөрийн логикийн теори гаргаж, (ба) (эсвэл)(үгүй) гэсэн 3 оператортай,бүх ирээдүйн компьютерийн логикийн шугамын үндэслэгч болсон.Түүний алгебрадээр үндэслэн Вильям С.Джевонс(1835-1882) логикийн машин бүтээжээ.

Эхний эргэлтийн дугуйтай тооны машин.1874

В.Т.Одхнер(1845-1905) шведийн инженер хүн,эргэж байгаа дугуйндээр үндэслэсэн,1-9 тооны хооронд тоог нэмдэг тооны машин зохиож,патентлав.Ийм төрлийн тооны машинууд 1960 онд эхний электрон калькулятор үүсэх хүртэл өргөн хэрэглэгдэж байв.

Далайн давалгааны таамаглагч.1879

Вильям Томпсон,Лорд Кельвин(1824-1907)Кельвины алдарт физикч болох энэ хүн далайн давалгааны урьдчилан таамаглагч машин бүтээж,Британы арлын эргийн новигацид туслах зорилготой байсан ба давалгааны өндөр,цаг хугцааг олон жилээр урьдчилан зааж өгсөн юм.

Эхний электромеханик картны систем.1886

Др Герман Холлерит(1860-1929)АНУ­ийн Хүн Амын Тооллогийн газрын сттистикч,Жан Мари Жаккардын загвардээр үндэслэн өөрийн тооцолох машин зохиож,түүгээр 1890 оны хүн амын тооцоо хийв.Үүний дараа Холлерит “Тооцолох машины компани” байгуулж,олон жилийн дотор үйл ажилгаагаа явуулж,одоо IBM буюу “International Business Machines” гэсэн нэрээр дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэлэгчийн нэг болох корпорацийн үндэслэгч юм.

Эхний тооцоны ба кассны машин.1890

Вильям С.Бороуз(1857-1898)залуу банкны нябо 1882 онд нэмэх үйлдэл хийх машиндээр ажиллаж эхлэв.Үүний дараа 1886 онд Борроуз Компани үндэслэж,1890 оноос эхлэн Борроузын кассын аппарат ба тооцолох машиныг үйлдвэрлэж эхлэв.

Эхний амжилттай үржвэрийн машин.1893

Отто Штейгер(1853­1923) 1893 онд Лейбницийн машины автомат загвар болох машиныг боловсруулсан.1894­өөс 1935 онуудын хооронд 4655 машин борлуулагдаж,олон жилийн дотор шинжлэх ухааны чухал хэрэгсэл болж байв.

Эхний вакуум дэн.1906

Америкийн зохион бүтээгч Ли Ди Форест(1873­1961) аудион нэртэй эхний гурван элементаас бүрдсэн вакуум дэн бүтээсэн.Энэ дэн нь хол антеннагийн радио сигналыг хүлээж авж,хүчтэй болгох чадвартай байв.Энэ ололт компьютерын хөгжилд маш том түлхэц болов.

Эхний бүрэн автомат тооцолох машин.1920

Испанийн эрдэмтэн Леонардо Торрес электромеханик тооцолох техникийг автомат машинтай хослон бүрэн автомат машин зохион бүтээсэн.Үүний үндсэн дээр эхний шийдвэр гаргах машин зохиож чадсан.

Эхний дифференциал тоололын компьютерийн аналог.1931

Массачусетсийн технологийн институтын доктор Ванневар Буш (1890­1974) дифференцийл тоололын эхний компьютерийн машин бүтээв. Дифференциал Анализатор гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмж нь цахилгаан мотороор механик араатай тооцолох машин байв.

Эхний механик программ.1933

Воллес Ж.Эккэрт(1902­1971) IBM 601 үржүүлэгч машиныг баланс тооцолох машин ба нэмэх манинуудтай холбож,механик программаар удирдуулав.Түүний энэ ажил Колумбийн дээд сургуулийн компьютерийн шинжлэх ухааны эхлэлийн ажил болов.

Эхний логик машины үндсэн загвар.1936

Алан М.Тюринг 1937 хэвлэгдэсэн онд сонгодог болсон ”Тооцолох тоо” гэсэн номыг бичсэн юм.Энэ номондоо Тюрингийн машин гэж нэрлэгдэх хийсвэр машины загвардээр орчин үеийн компьютерүүдийн бүтэц,болмжууд ба хязгарлалтуудыг теория болгож гаргасан.

Буулын алгебрагийн эхний компьютерны хэрэглээ.1937

Клод И.Шаннон(1916­ ) МТИ­ын мастерын зэргийн ажилдаа алгебрын логикийн ба логикийн сүлжээний хэлхээ холбоог тогтоосон.Белл лабораторид үйл ажилгаагаа үргэжлүүлэн,утас ба компьютерийн логик сүлжээний хөгжилд маш их хувь нэмэр оруулав

Эхний электромеханик калькулятор.1938

Джордж Стибиц(1904­ )электромеханик сүлжээг утасны релед хэрэглэж,”комплекс калькулятор 1”гэсэн машиныг зохион бүтээсэн.Энэ машин VIA кибордыг ашиглан,инженерын бодлогын хэрэглээнд байв.

Эхний электрон тоон компьютер.1939

Айова мужийн дээд сургуулийн математикийн профессор Джон Атанасов(1904­ ) туслах Клиффорд Берритай(1918­1963) хамтран эхний электрон тоон компьютерийн загварыг бүтээв.Энэ машин вакуум дэнгүүдийг логик сүлжээнд ашиглаж байв.

Эхний өргөн хэрэглээний программын удирдлагатай компьютер 1941

Конрад Зюс(1910­ ) Хелмут Шрейертай Z3 электро механик реле хэрэглэж компьютер угсарав.45 оны 4 сард Зюс хэрэглээний шинжлэх ухааны компьютерийг угсарж,дайны дараа түүний компьютерууд Remington Rand компани Швейцарид борлулагдаж эхлэв.

Эхний Английн тооцолх машин.1943

1940 онуудад Англи Германы дайралтаас болгоомжилж,Алан Тюрингтай хамтолон экспертууд засгийн газрын даалгавараар Collossus машин бий болгож,түүний тусламжаар германы нууц кодуудыг амжиллтай эвдэлж байв.Энэ машин дайны дараа ч Английн нууцад орж байв.

Эхний америкийн программын удирдлагатай компьютер 1944

Хоуард Айкен(1900­1973) 1939 онд Марк 1 тооцолох машиндыг бүтээж эхлэв.Энэ машиндээр тоонууд утасны реле удирдаж байгаа дугуйдээр хадгалагддаг байв.Перфокартандээр программыг нь бичиж,оруулж байв.Энэ компьютер Харвардын Их Сургуульд 15 жил хэргэлэгдэж байв.

Эхний хорхой 1945 /верус/

Марк 1­ийн шинэчэлсэн верси болох Марк 2 комьютер нь нэг өдөр унтрав.Энд жижиг хорхой релед нь орсон байв.Энэ тохиолдлыг шинжээч нар тэмдэглэж үлдээсэн байв.Тэр үеээс эхлэн компьютерийн жижиг проблемуудыг ”хорхой” гэж нэрлэж эхлэв.

Эхний жинхэнэ электрон тоон компьютер.1946

ENIAC гэсэн нэртэй эхний компьютер 1946 онд ажиллагаанд оров
Энэ компьютер вакуум дэн,унтраалга ба гадаад холболт хэрэглэж байв.ENIAC 50 онд шинжлэх ухааны тооцоонд өргөн хэрэглэгдэж байв.

Дотоод программтай комьютерны концепт.1946

ENIAC бэлэн болсны өмнө,түүний зохион бүтээгчид Джон Фон Ньюманы удирдлагын доор EDVAC буюу дотоод програмтай комьютерийг хийх ажлыг эхлэв.Үүний санаа 1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн дээд сургуулдахь цикл лекцид оров.Энд программыг цэнэгтэй релед хадгалаж өгсөн байв. Энэ машин 1952 онд бэлэн болов.

Эхний транзистор.1947

Джон Бардин,Уолтер Браттайн ба Вильям Шокли Белл лабораторид эхний транзистор зохион бүтээв.Энэ бүтээл нь компьютерийг илүү хурдан,бага,хүчин чадалтай болгов.Энэ 3нь бүгд 1956 онд энэ бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн юм.

Эхний ажилдаг хадгалсан програмтай компьютер.1949

Морис В.Вилкес EDVAC­ын лекцийн сонсогч залуу Кембриджийн EDSAC комьютерийг хийж эхлэв.Энэ комьютер нь эхний бүтнээр нь программаар ажиллаж байсан компьютер байв.Энэ компьютер бэлэн болсны өмнө CRT Memory зохиогдсон байв.

Эхний цэнэгт санах ой.1949

1940 онд Джей Форрестер илүү надвартай санах ой бүтээхт ажиллаж байв.Вакуум дэнгүүд маш муу,удаан ба хурдан шатаж байв.Энд Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд оруулхыг санал болгов.4 жилийн дараа Wirldwind комдьютер ажиллаж эхлэв.

Эхний интерактив цагтай компьютер 1950

Джей Форрестер Wirldwind комдьютерийг CRT­ийг жинхэнэ цагийн хэмжүүртэй уялдуулхыг үзэв.Энэ нь эхний цэнэгт санах ойтой компьютер болов.Ийм комвютерийн тсламжаар 1958­1983 дундуур Америкийн агаарын довтолгооноос хамгаалах SAGE системийг бүтээсэн байв.

Эхний зах зээлдээр гарсан компьютер.1951

1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт Мелчи комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд Нортроп ба Хүн амын тоололын газарт эхний UNIVAC комьютерийг борлуулав.Энэ комьютерууд ганц л тооцооны хэрэгсэл болж байв.Үүнийн дараа компанийг Ремингтон Рэнд компанид худалаж,Сперри Ранд нэртэй болов.

Микропрограммын эхний санаа.1951

EDSAC­ийн зохион бүтээгч Морис Вилкс эхний микропрограммын санааг гаргасан юм.Энэ нь 1960 онуудын эхээр хэрэгжиж эхэлж, микрокомьютер ба ктпьютерийн системийг бий болгоход замыг нь нээж өгжээ.

Эхний транзисторт комьютер.1954

TRADIC комьютер эхний 800 транзистор хэргэлэсэн Белл лабораторид баригдсан комьютер болов.Энэ нь комьютерийн хөгжлийн шинэ үеийг харуулсан компьютер болов.Энэ компьютерууд агаарын тээврийн хэрэгсэлд хэрглэгдэж эхлэв.

Эхний RAM­ын систем.1956

RAMAC 305 комьютер нь эхний RAM хэрэглэсэн комьютер болсон юм.Энэ комьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын хурдтай ажиллаж байв.1962 онд солигох дискийн санаа бий болсон байна.

Эхний өндөр төвшины програмчлалын хэл.1957

Эхний комьютерийн FORTRAN хэл аутомат програмчлалд зориулагдаж бүтээгдсэн байна.Джон Бакусын удирдлагын дор IBM корпораци эхний өндөр төвшины инженер, математикч нарт зориулсан програм юм.

Орчин үеийн ширээний компьютер

Орчин үеийн компьтерүүд нь IBM-ын 1981 онд бүтээсэн компьютертэй адил загвартай хэвээр байна. Эдгээрийн үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж, санах технологи нь өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм хангамж байнга шинэчлэгдэн байна. Энэ бүхний үр дүнд компьютер бүр ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа юм.

Орчинүеийн зөөврийн компьютер

Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног хэрэгслийн овор хэмжээ улам багасахын хэрээр зөөврийн компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий болжээ. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй тоноглол болон оптик-соронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж байна.

BlueGene/L
Хэдэн зуун кв.метр талбай эзэлдэг компьютерүүд одоо ч байдаг. Орчин үеийн аварга том тооцоолох машинууд нь хэдэн мянган үйлдлийг тохируулан хийж, замбараагүй их тооцоо хийдэг. Дэлхий дээрх супер компьютерүүдийн хамгийн хурдан нь болох энэ компьютер секундэд 270 триллион үйлдэл хийж чаддаг.

UNIVAC1
АНУ-ын Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нэртэй цахилгааны инженерүүдийн зохион бүтээсэн UNIVAC 1 нь ажил хэргийн ертөнцийн шаардлагыг биелүүлэхэд зориулагджээ. Хамгийн анхны ерөнхий зорилготой худалдааны компьютер UNIVAC 1 нь математик үйлдлийг гүйцэтгэж, бичсэн зүйлээс үр дүнг нь гарган авдаг, үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг, бүр сонголтыг ч урьдчилан тооцож чаддаг байжээ.

IBM701
1953 онд IBM фирм үйлдвэрлэн гаргажээ. Энэ машин нь тоо баримт оруулах картын зай хийх асуудлыг үгүй болгон, цахилгаан компьютерийн эхлэл болжээ. IBM 701-ийн онцлог нь мэдээллийг хадгалах ой санамж юм. Хаалгаар оруулахад тохиромжтой болгон олон хэсгээр хийсэн уг компьютерийг салгаж зөөгөөд, дараа нь угсардаг байна.

DEC-PDP1
1960 онд Дижитал фирм үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийг хамгийн анхны “бага оврын” компьютер гэж үздэг. Өөр нэг онцлог гэвэл АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтийн оюутнууд үүнийг шинээр програмчлан хамгийн анхны компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн байна.

Колоссус
1944 онд Дэлхийн 2-р дайны үед Англичууд, Германы нууц үгийг тайлан уншихад зориулан бүтээжээ. Английн цахилгааны инженер Томми Фловерсийн бүтээсэн Колоссус нь Германы “Лоренц шифр” гэгддэг нууц шифрийг тайлан унших ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Уг аппарат нь Германы шифрийн машиныг дуурайн ажиллаж чаддаг байжээ.

Харвард-Марк1
1944 онд физикч Ховард Х.Айкен зохион бүтээжээ. IBM фирмийн үйлдвэрлэсэн Харвард Марк 1-ийг хамгийн анхны автомат тооцоолох машин гэж үздэг. Хамгийн сонирхолтой шинж нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд асаасны дараа хүний хэрэгцээ гардаггүй байна. Энэ компьютерийг зохион бүтээснээр орчин үеийн компьютерийн эх үндсийг тавьсан гэж зарим хүн үздэг.

ENIAC
1945 онд АНУ-ын цахилгааны инженерүүд Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нар цэргийн сум үйлдвэрлэхэд шаардлагатай тооцоог хөнгөвчлөх зорилгоор ЭНИАК-ийг зохион бүтээжээ. Энэ нь бараг 18.000 вакум гуурс, 30т орчим жинтэй, бүхэл бүтэн өрөөний дайтай байв. Энэ аппаратыг маш олон хүн хамгийн анхны компьютер гэж буруу боддог. гэхдээ ЭНИАК-ийг тооны олон үйлдлийг хийдэг болсон анхны компьютерт тооцдог.

IBM-PC
Өнөөгийн компьютерийн хэлбэртэй IBM PC-ийг анх 1981 оны 8-р сард худалдаанд гаргажээ. Энэхүү анхны загварыг IBM 5150 гэж бас нэрлэдэг. Энэ машины хамт PC (Personal Computer-хувийн компьютер) гэдэг ойлголтыг IBM-д тохиромжтой компьютеруудад хэрэглэж эхэлжээ.

Sinclair-ZX-Spectrum
1982 онд Английн Синклайр Судалгааны фирм бүтээжээ. 3.50MHZ-ийн “Zilog Z80” үйлдэл бүхий уг компьютер нь 16KB эсвэл 48KB ой санамжтай ажээ. Мөн ZX82 гэж нэрлэдэг уг төхөөрөмжийн дараа үйлдвэрлэсэн Спектрум толь өнгөт дүрстэй болжээ.

Osborne1
1981 онд худалдаанд гарсан Osborne 1 нь хамгийн анхны зөөврийн компьютер ажээ. 12кг жинтэй, багахан чемоданы дайтай уг компьютерийн таг нь гарны үүрэгтэй байв. Таг нь нээгдэхэд, дискний оролт, 13см-ийн дэлгэц бүхий дутуу зүйлгүй ажиллах орчныг бүрдүүлжээ. Мөн программ хангамж суулгасан анхны компьютер ажээ.

Магнавокс-Одиссей
1960-аад оны дундуур Америкийн цэргүүдийн рефлексийг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээжээ. Шууд зурагтад залган ашигладаг байв. Дэлгэцийн хоёр талд байрлах шийдэмээр дундуур нь явж байгаа цэгийг гадагш алдахгүй байх зарчим бүхий тоглоом тоглуулдаг байжээ. 1972 онд компьютер тоглоомын хамгийн анхны удирдлага хэлбэрээр худалдаанд гарчээ.

MITS-Altair8800
1974 онд энэ компьютер худалдаанд гарснаас хойш хувийн компьютерийг хүмүүс сонирхох болжээ. Программ хангамжийн алдарт Микрософт фирмийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох “Altair BASIC” нэртэй хангамжийг энэ компьютерт зориулан гаргажээ.

Apple-2
1977 онд Apple фирмээс гаргасан хамгийн анхны цуврал компьютер юм. Ялангуяа “VisiCaic” нэртэй тооцоолох хүснэгт бүхий программ нь хувь хүн болон албан газрын сонирхлыг ихэд татжээ. Apple 2 нь мэдээллийг ачаалдаг онцлогтойгоос гадна байнгын санах ойнд нь BASIC хэлийг суулган худалдаанд гаргаж байжээ.

Сампин
Өнөөгийн компьютер буюу тооцолон бодох машины өвөгт тооцогддог сампин нь хэдэн голд суулгасан эрхи төдий зүйл байв. МЭӨ 2400 онд эртний Вавилончууд бүтээсэн гэж үздэг энэ зүйл харахад энгийн боловч тооны машин шиг олон янзын холимог үйлдлийг хийж болдог.

Z3
1941 онд Германы инженер Конрад Зусегийн зохион бүтээсэн энэ компьютерийг өнөөгийн компьютерийн анхны загвар гэж үздэг. Z3 нь өнөөгийн компьютертай ижил логик системээр ажилладаг бөгөөд тооцоолох үйлдлийг хялбархан програмчлан хийж болдог. Үржих хуваах үйлдлийг 3 сек, нэгтгэх үйлдлийг 0.7 секундын дотор гүйцэтгэдэг. Дэлхийн 2-р дайнд нисэх онгоцны бөмбөг залах тооцоонд ашиглаж байжээ.

Tandy-TRS-80Model-100
1984 онд худалдаанд гарсан энэ загвар нь анхны зөөврийн компьютерүүдийн нэг юм. Osborne 1-ээс илүү нимгэн, хөнгөнөөрөө ялгаатай байв. Дээрээ шилэн талст дэлгэцтэй ажээ. Үүнээс гадна бичиг бичихэд тохиромжтой бичлэг болон харилцааны модемтой байв. Иймээс зам зуур юм бичих шаардлагатай хүмүүсийн дуртай зүйл болжээ.

Amiga500
1982 оноос Амига Корпорациас тоглоомын машин болгон үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд CBM нэртэй фирмүүд Амигаг худалдаж авсны дараа Коммодоре нэрээр худалдаанд гаргав. Дуу, дүрсний чанар нь нэмэгдсэн чип бүхий уг төхөөрөмж Европт их тархжээ. Амига нь график үйлдэлийн талбарт өөрийн гэсэн байр суурьтай болсон байна.

DeepBlue
Энэ компьютерийг IBM фирм шатар тоглуулах зорилгоор бүтээжээ. Deep Blue нь тэмцээний дүрмийн дагуу дэлхийн шатрын нэгэн аваргыг (Гари Каспаров) ялсан анхны компьютер байсан юм. 1996 онд анх Каспаровт 4-2-оор хожигдсоны дараа дахин сайжруулсан Deep Blue нь 1997 онд Каспаровыг 3.5-2.5-аар хожсон байна.

IBM360
IBM фирм 1964 онд үйлдвэрлэжээ. Зэрэг ажиллах чадвартай 6 үйлдэл болон бичигч, диск унших зэрэг 40 өөр хэсэгтэй бөгөөд орчин үеийн супер компьютерүүдийн анхдагч юм. Энэ компьютерийн үйлдлүүд нь шаардлагатай үед илүү хурдан, шинэ загварт орж шилждэг байв. Ижил хэсэг эсвэл бичлэг бэлтгэдэг фирмүүдийн тодорхой стандартад зохицох хэрэгтэй байжээ. Энэ онцлог нь өнөөгийн компьютерүүдийн нэгж, хэсгүүд нь хоорондоо таарах зарчимыг бий болгожээ.

TX-2
1960 онд АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтаас гаргасан энэ компьютер нь хиймэл оюун ухааны үйл ажиллагааг дэмжих болон хүн-компьютерийн харилцааг анх удаа нэмсэн юм. 23см-ийн дэлгэцтэй, дэлгэц дээр тэмдэглэгээ хийх гэрэлтэй үзэгтэй байв. 1963 онд компьютерийн тусламжтайгаар зурж бичдэг Sketchpad-ийг зохион бүтээх анхны үндэс суурь болсон юм.

Кенбак-1
1970 онд Жон Бланкенбакерын зохион бүтээсэн Кенбак-1-ийг хамгийн анхны хувийн компьютер гэж үздэг. 40-хөн ширхэгийг худалдаанд гаргасан энэ төхөөрөмж нь дэлгэцгүй байжээ. Дээд талын товчлууруудаар шууд машины хэлээр програмчлан үр дүнг нь гэрэлт самбар ашиглан харуулдаг байв.

Commodore64
1982 онд худалдаанд гарсан энэ компьютер нь түүхэнд бичигдсэн хувийн компьютерүүдийн эхэнд бичигддэг. Commodore 64-ийн дуу, график нь маш өвөрмөц байлаа. 1993 онд үйлдвэрлэхээ зогсоох хүртэл ойролцоогоор 25 сая ширхэг борлогджээ. Commodore 64 нь хамгийн их гүйлгээтэй, сайн компьютерүүдийн нэг байв.

MSXStandardi
1980-аад оны үеийн хувийн компьютерүүд нь тодорхой зүйлсээрээ бие биетэйгээ тохирдоггүй байжээ. Өнөө үеийн Микрософтын Японы удирдлага Казухико Ниши энэ төрлийн компьютерүүдийг нэг ижил төхөөрөмж, бичлэгийн хэлбэртэй байх санааг дэвшүүлжээ. Голдстар, Филлипс, Спектравидео болон Вестел зэрэг фирмүүд нэг нэгтэйгээ тохирдог, өөрийн өвөрмөц онцлогтой компьютер үйлдвэрлэх болжээ. Гэвч Японоос өөр улсад дэлгэрээгүй байна.

AppleLisa
1983 оны 1-р сард 10 мянган долларын үнэтэйгээр худалдаанд гарчээ. Лиза нь график хэрэглэгчийн багаж, хулгана бүхий анхны компьютер ажээ. Үүний хажуугаар нэг зэрэг олон програм ажиллууж болдог, мөн төсөөлөх ой зэрэг нь хувийн компьютерт нэвтэрсэн анхны загвар юм. 1984 онд Лизагийн орыг Макинтош залгажэ

Компьютерын хөгжлийн үе шатууд

Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь нэмэгдэж байгаа.

I үе (1946-1958) – электрон ламп

Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж, маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг байжээ.

ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz.

II үе (1959-1964) – транзистор

Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ.

Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно.

Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ.

III үе (1965-1970) – интеграл схем

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон.

Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв.

Интеграл схем (Integrated Circuit – IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна.

ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас дээр “хэвлэх” ө.х. “ургуулах” замаар ИС-ийг гаргаж авдаг байна.

Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихэсч, нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах тэжээлийн хэмжээ багасч, энергийн алдагдал багасч, зардал буурсан байна.

Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний эрэмбэтэй болсон байна.

Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан (motherboard) дээр байрлаж байдаг.

ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлнээс хойш өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн төлвийг Мурын хууль үзүүлдэг.

IV үе (1971-одоо) – микропроцессор

Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм.

Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм.

1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ.

1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв.

Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна.

Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ.

1976 онд Стив Возняк (Steve Wozniak), Стив Джобс (Steve Jobs) нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II микрокомпьютер худалдаанд гарсан байна.

1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх персонал компьютерын эрин үе эхэлжээ.


Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.

“Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалаврыг биелүүлж чадна.”

Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт
Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 – 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн “компьютер” гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм
Мэдээлэлийг ерөнхийд нь “Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм.” гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)
Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)
Төрлүүд

  • Микро компьютер (Micro computer)
    Уоркстейшн (Workstation)
    Мэйнфрэйм (Mainframe computer)
    Сервэр (Servers)
    Мини компьютер (Mini computers)
    Зөөврийн мэдээлэл хүлээн авагч (Portable data entry terminal)
    Тусгай зориулалтын компьютер (Embedded computer)
    Супер компьютер (Super computer)

Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм. Одоо компьютерийг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн тухай дэлгэрүүлж авч үзье.
1. Санах ой – RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

КОМПЬЮТЕРИЙН САНАХ ОЙ ГЭЖ ЮУ ВЭ?

MEMORY буюу Санах ой нь компьютерийн үйл ажиллагааг зохицуулдаг Программ хангамжийг хадгалж байхаас гадна тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүд болон тооцооллын үр дүнд бий болсон мэдээллүүдийг хадгалж байх үүрэгтэй байгууламж юм.

Санах ойгүй компьютер гэж байж болохгүй бөгөөд их бага ямар нэг хэмжээний санах ойтой байж компьютер ажиллана.

ROM нь BIOS үйлдлийн системийг хадгалж байх үүрэгтэй бөгөөд компьютер асаж эхэлмэгц CPU нь эндээс анхны зааварчлага инструкциүд буюу ПХ-аа уншиж эхэлдэг. Энэ санах ой нь доторхи мэдээллээ ямар ч нөхцөлд (ө.х. Тэжээлийн хүчдэл салгагдсан ч) алддаггүй бөгөөд компьютер өөрөө ч доторхи мэдээллийг устгаж, өөрчилж чаддаггүй учир зөвхөн унших ой гэж нэрлэжээ.

ROM BIOS дотор дараахь ПХ-ууд багтдаг:

POST (Power On Self Test) – Тэжээл асмагц өөрийгөө шалгах. Компьютерийн BIOS ПХ нь тэжээл асмагц орчин тойрондоо байгаа бүх төхөөрөмжүүдээ шалгаж, ямар ямар төхөөрөмж холбогдсон, ажиллагаа нь ямар байгаа зэргийг шалгадаг. Алдаа гарвал хэрэглэгчид мэдээлнэ.

Boot Up Menu – BIOS ажиллаж дуусмагц үйлдлийн систем (ҮС) ачаалагдаж эхлэхийг Boot Up гэдэг. Энэхүү ҮС хаанаас ачаалахыг сонгох цэс бүхий ПХ байдаг. Жишээ нь Уян диск, Хатуу диск, CD-ROM төхөөрөмжүүдийн алинаас ҮС ачаалж эхлэхийг сонгох
Power On Security – POST ажиллаж дуусаад ҮС-ийг ачаалж эхлэхийн өмнө шаардлагатай бол нууц үг асууж системд нэвтрэх эрхтэй эсэхийг шалгах ПХ.
CMOS Utility – Компьютерийн үндсэн тохиргоог хийх, жишээлбэл календарь өөрчлөх, нууц үг өөрчлөх,  оролт гаралтын төхөөрөмжүүдийг тохируулах г.м. Тохиргоонуудыг хийдэг ПХ. Харин эдгээр тохиргоонуудыг CMOS хэмээх санах ойд хадгалдаг учир ингэж нэрлэсэн байна.

RAM – Шуурхай Санах Ойг үйлдвэрлэдэг технологиор нь:

Static RAM (SRAM)

SRAM нь мэдээллийг маш хурдан санаж чаддаг өндөр хурдтай санах ой боловч нэг бит мэдээллийг санах хэсэг нь олон транзистороос бүтсэн нарийн төвөгтэй бүтэцтэй учир маш их мэдээлэл санадаг санах ой хийхэд бэрхшээлтэй байдаг. Сайн тал нь нэг л санасан бол тэжээл унтраагүй нөхцөлд мэдээллээ алддаггүй.

Dynamic RAM (DRAM) гэж 2 ангилдаг.

DRAM нь мэдээллийг санахдаа хурдаар удаан боловч нэг бит мэдээллийг хадгалах хэсэг нь ердийн конденсаторын бүтэцтэй байдаг. Хэсэг хугацааны дараа энэ мэдээллийг нь сэргээж (Refreshing) байхгүй бол тэжээлд залгаатай ч гэсэн мартчихдаг байна. Ө.х. Конденсатор нь цэнэгээ алдчихдаг. Энэхүү сэргээх үйл ажиллагаанд тодорхой хугацааг зарцуулдаг учир удаан ажиллагаатай байдаг.
Компьютерт олон төрлийн RAM хэрэглэдэг Тухайлбал:

System RAM нь компьютерийн үндсэн санах ой юм. Голдуу DRAM хэрэглэдэг бөгөөд хамгийн их багтаамжтай санах ой нь байдаг. Анхны компьютерт 256Кбайт байсан бол одоо 256Мбайт, түүнээс дээш 4Гбайт хүрэх нь ч бий.

Cache RAM нь CPU-тэй хамгийн ойр зайд байрладаг бөгөөд бүр CPU-тэй нэг корпусанд суурилуулсаныг нь Level1 cache, гадна талд нь маш ойрхон байрлуулсаныг нь Level2 cache гэдэг. CPU нь тооцоололт хийж байхдаа түр зуур мэдээлэл хадгалах шаардлага олонтаа гардаг. Энэ бүхнээ төв санах ой руу илгээгээд буцааж авахад их хугацаа орж компьютерийн хурд багасах учир өөртөө ойрхон, бага хэмжээний санах ой шаарддаг байна. Энэ санах ойг SRAM төрлөөр хийдэг. 512Кбайт хүртэл хэмжээтэй байдаг.

CMOS RAM нь компьютерийн BIOS-д байдаг CMOS utility ПХ-ийн хийсэн компьютерийн тохиргоог санах ой юм. Дотор нь электрон цаг суулгасан SRAM хэрэглэдэг ба хамгийн бага багтаамжтай санах ой байдаг. Харин компьютер унтарсан үед тохиргооны мэдээллийг санаж, мөн цаг нь явж байх шаардлагатай учир жижигхэн батерейгаар тэжээгддэг. Энэ батерейг мөн CMOS battery гэнэ.

Компьютерт нэгэн онцгой RAM байдаг.

Video RAM (VRAM) нь компьютерийн Дэлгэцийг удирдах төхөөрөмжид суурилагдсан дэлгэцийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй санах ой юм. Сүүлийн үеийн график өндөртэй дэлгэцийн удирдлагуудад 256Мбайт хүртэл санах ой суурилагдсан байдаг. Эхэн үедээ энэ санах ой бага хэмжээтэй байсан учир SRAM төрлөөр хийдэг байсан бөгөөд хэмжээ нь ихэссэн тул SRAM-aaс арай удаан Windows Accelerated RAM буюу WRAM гэдэг санах ойг үйлдвэрлэх болжээ. Гэвч үнийн хувьд маш өндөр учир одоо ихэнх системд төв санах ойн адил SDRAM санах ойг хэрэглэдэг.

Компьютерийн энэ олон санах ойнууд дотроос хамгийн чухал нь системийн төв санах ой юм.

Энэ санах ойг технологийн хөгжлийн явцад улам бүр сайжруулсаар иржээ.

Анхны DRAM санах ойнууд нэг мэдээллийг санах, эсвэл гаргаж өгөхдөө 80 орчим наносекунд хугацаанд гүйцэтгэдэг байжээ.
Үүний дараа Fast Page Mode DRAM гарсан бөгөөд арай хурдтай ажилдаг байсан ч түүнээс илүү хурдан Extended Data Out DRAM буюу EDO RAM (50-60nS) гарсан байна.
Технологийн шинэчлэлт гарсанаар DRAM нь бараг SRAM шиг хурдтай болсон ба 8-10nS хурдтай Synchronious DRAM (SDRAM) гарч ирсэн байна. Үүнийг Pentium 2, 3 компьютерүүдэд хэрэглэдэг ба хурдыг нь 66MHz, 100MHz, 133MHz гэж хэмждэг болж, РС66, РС100, РС133 SDRAM гэж нэрлэжээ.
Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байгаа санах ой бол DDR RAM буюу Double Data Rate DRAM юм. Энэхүү санах ой нь 200MHz, 266MHz хурдтай болсон ба DDR200, DDR266 гэж нэрлэгддэг.
Rambus Inc. компани Rambus DRAM гэдэг санах ойг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд энэ нь 800MHz хүртэл хурдтай ажилладаг хамгийн хурдан санах ой юм. Гэвч энэ санах ой нь бүх эх хавтангуудтай ажиллахгүй бөгөөд зөвхөн өөрт нь зориулж үйлдвэрлэсэн эх хавтангуудтай ажиллана.

2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг.
CPU буюу Central Processing Unit үгний товчлол бөгөөд компьютерийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Заримдаа зүгээр процессор ч гэж нэрлэгддэг CPU нь компьютерийн програмыг ажиллуулагч логик машин гэж тодорхойлогддог. Ерөнхийдөө CPU-н дизайн болон гүйцэтгэл нь асар хурдацтай өөрчлөгдөж байдаг ч мэдээж үндсэн үйл ажиллагаа хэвээрээ байдаг нь тодорхой юм. Аливаа компьютерийг худалдан авахад CPU үзүүлэлт тэр дундаа түүний хурд их чухал байдаг. Магадгүй та 2.4Ghz эсвэл 3Ghz  ба түүнээс дээш байдаг гэх мэтээр хэлэх байх.
CPU  ямар харагддаг вэ?
Компьютер доторх эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрв та компьютерийн дотроос шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм.
CPU яг юу хийдэг вэ?
CPU нь компьютерийн тань үндсэн процессор бөгөөд компьютер дээрх бүх үйлдлүүд CPU-ээр дамжигдан хийгддэг.  Хамгийн энгийн компьютерийн код бол математик юм. Энгийнээр тайлбарлавал та 2+7 гэсэн үйлдлийг хийх гэж байгаа гэж бодьё л доо тэгвэл танд оролт гаралт түүнийг гүйцэтгэх процессор хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Оролтыг та компьютерийн гар дээр 2+7 гэж бичиж оруулснаар хийж энэ нь CPU хэсэгт бүртгэгдэн анализ хийгдэн гаралт болох 9 хариуг гаргаж ирдэг.CPU-н хурдыг хэрхэн хэмжих вэ?
CPU хурд нь MHz-ээр мегагерц хэмжигддэг сүүлийн үед GHz гегагерциэр хэмжигддэг болсон. Ерөнхийдөө бол 900 MHz хурд гэдэг нь 900 сая эргэлтийг нэг секнудэд хийнэ гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж хэдий чинээ өндөр хурдтай байна төдий чинээ компьютерийн гүйцэтгэл өндөр байх нь харагдаж байгаа байх. CPU хурдны талаарх ойлголтыг зөвхөн үүнд хүрээд хязгаарлаж ойлгож болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь зөвхөн нэг секундэд хийх эргэлийн тоог зааж байгаа билээ.
CPU хурд нь хангалттай өндөр төвшинд хүрж чадсан болохоор үндсэн үйлдвэрлэгчид үндсэн хурданд өөрчлөлт оруулахгүйгээр түүний ажиллагааг хурдтай болгох арга замыг хайж байсан. Үүний шийдэл бол давхар цөмт буюу multi-core CPU байсан юм. Шинэ CPU нь нэг хавтан дээрээ 2, 3, 4 магадгүй түүнээс ч их цөмийг байрлуулан хийж байгаа юм. Тэгэхээр хэдийгээр өндөр хурдгүй боловчиг олон цөмт CPU нь хангалттай хурдтай байх боломжтой. Худалдан авалт хийхдээ зөвхөн хурдний үзүүлэлтийг харахаас гадна core буюу хэдэн цөмтэй гэдгийг анзаараарай.

CPU-н төрөл
Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч  дисплей компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. Intel-ийн хувьд хамгийн үзүүлэлт сайтай CPU нь Core 2 Quad хямд үнэтэй нь Celeron байдаг харин AMD хувьд хамгийн үзүүлэлт сайтай нь Phenom X3 болон Phenom Quad хамгийн хямд үнэтэй нь Sempron юм.
Танд хэрэгцээтэй байх учраас өргөн хэрэглэгддэг CPU-н үзүүлэлтүүдийг товч тайлбарлалаа. Тус бүрийн линкэн дээр дарж үнийн харьцуулалт мэдээллийг аваарай.
AMD X2 (Dual core CPU) = Intel Core 2 Duo
2 цөмт CPU оффис хэрэглээнд зохимжтой.
AMD Phenom X3, AMD Phenom Quad = Intel Core 2 Quad
График дизайн, хүнд эффектийн програмийг ачааллуулах зэрэг мэргэжлийн төвшний хэрэглэгчдэд тохиромжтой өндөр үзүүлэлттэй CPU юм.
AMD Sempron = Intel Celeron
Гэрийн компьютерийн  хэрэгцээнд хэрэглэхэд боломжтой. Үнийн хувьд харьцангуй бага.
CPU суурийн төрөл
CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU суурийг суулгахаар зохиогдсон байдаг нь хүмүүс худалдан авалт хийхдээ буюу CPU солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай өөрчлөгдөж байдаг нь CPU-н төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой. Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр үргэлж худалдан авалт хийхээсээ өмнө эх хавтаны ямар CPU дэмжих үзүүлэлтийг шалгаж байгаарай.
3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.
б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.
4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk – FD)
2. Хатуу диск (Hard disk – HD).
3. Компакт диск (Compact disk-CD).
4. Flash диск
5. USB хард дискЭдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой гэсэн үгийг товчилж байгаа болно.
Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж болно. Түүнийг C:\, D:\ . . . гэх мэтээр үсгийн дарааллаар нэрлэнэ.
5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

Хатуу диск гэж юу вэ?

Hard Drive буюу хатуу диск гэдэг бол компьютер доторх үндсэн хадгалалтын бүрэлдэхүүн юм. RAM-тай адилгүй байнгын санах ой гэж хэлж болно. Хатуу дискгүйгээр компьютер тань ажиллахгүйтэй адил үйлдлийн системгүйгээр ямар нэгэн программгүйгээр хатуу диск ажиллах боломжгүй юм.

Хатуу диск нь дугуй хатуу дискний мэдээллийг хадгалахдаа хэрэглэдэг. Хадгалалтыг хийхэд тольтой адилхан дугуй диск нь цэвэрхэн толбогүй байх хэрэгтэй байдаг. Энэхүү дугуй диск нь төмөр хайрцаг дотор байдаг. Учир нь агаарын тоос тортог хатуу дискийг амархан гэмтээх аюултай байдаг.

Хатуу диск хэрхэн мэдээллийг хадгалан авдаг вэ?

Дугуй диск бүр дээр нарийн давхарга бүхий плёнк байрладаг. Хатуу диск дээр мэдээллийг хадгалах үйл явц нь хуурцган дээр дуу хуулахтай ер нь ижилхэн. Мэдээллүүд нь 1 болон 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Энэхүү хоёр оронтой тоо нь олон өөр байрлалтайгаар хадгалагдах нь өөр өөр шинж чанартай хадгалалтыг хийх жишээтэй. Энэ нь хатуу дискний толгойн хэсэгт уншихад мэдээлэл гарч ирэн дэлгэцэн дээр уншигддаг.

Файлын систем

Файлын систем гэдэг нь хатуу диск нь мэдээллийг хэрхэн хадгалж байгаа зам гэж хэлж болно. Хамгийн нийтлэг байдаг файлын систем бол FAT16 байдаг бөгөөд ихэвчлэн хуучны компьютерууд дээр байдаг. Мөн FAT32 болон NTFS юм. FAT гэсэн нь File Allocation Table буюу Монголчилбол Файл хуваарилалтын хүснэгт гэсэн үгийн товчлол юм. FAT болон NTFS нь хоёулаа давуу тал, дутагдалтай талтай байгаа. FAT16 нь маш хязгаарлагдмал файл систем бөгөөд мэдээллийг хадгалах арга зам нь үр дүнтэй байж чаддаггүй, файл болгон 32Kb группийн хэмжээг эзэлдэг. Энэ нь FAT16 системийн хамгийн бага хэмжээний зай байдаг байна.

Мөн энэхүү файлын систем нь хамгийн дээд талдаа 2Гега-гийн хатуу дискийг хэрэглэдэг. FAT 32 нь группийн хэмжээг 4kb болгон асуудлыг шийдсэн ба энэ нь нилээн их хэмжээ юм. Түүнчлэн хатуу дискний хэмжээн үзүүлэлтийг 2 террабайт болгон өргөжүүлсэн. NTFS нь ямар ч FAT файлын системтэй харьцуулсан хамаагүй сайн үзүүлэлттэй байдаг. Жишээ нь гэхэд группийн хэмжээг 512bytes болгосон нь хатуу дискэн дээр дэмий зарцуулагдах зай бараг байхгүй гэсэн үг юм. NTFS нь мөн файлын алдагдалтын эсрэг аюулгүй байдлыг хангасан.

Хатуу дискний хурдыг хэмжих нь

Хатуу дискний хурдыг хэмждэг олон арга байдаг. Үндсэн хэмжих үзүүлэлт нь мэдээллийг дамжуулах дээд хурд, толгойн эргэх хурд, мөн мэдээлэл хайх хурд байдаг.

Мэдээллийг дамжуулах дээд хурд: Секундэд мэдээллийг дамжуулах дээд хурдны үзүүлэлт юм. Хатуу дискний нийтлэг төрөл бол ATA форматтай ирдэг. АТА100 буюу секундэд 100 Мегабайтын мэдээллийг дамжуулдаг. Үүнтэй адил АТА66 диск нь секундэд 66 Мегабайтын мэдээллийг дамжуулах чадвартай байна гэх мэтчилэн үзүүлэлттэй байдаг.

Толгойн эргэх хурд:

Энэ нь нөгөө хоёр үзүүлэлтээ бодвол арай энгийн байдаг. Толгойн хурд хэдий чинээ хурдан байна дугуй дискэн дээр мэдээллийг төдий чинээ хурдан бичнэ гэсэн үг юм.

Мэдээлэл хайх хурд:

Энэхүү үзүүлэлт нь дугуй дискэн дээрээс танд хэрэгтэй мэдээллийг олж хайж гаргах дундаж цагийн үзүүлэлт байх юм. Богино хугацаанд мэдээллийг гаргаж ирэх нь илүү сайн гүйцэтгэлийг үзүүлэх нь мэдээж юм.

Дискний хуваалт:

Бүх төрлийн Windows нь диск хуваагчтай ирдэг. Гэхдээ яг хуваалт гэж юу юм бэ? Ерөнхийдөө өдөр тутмын шинэ файл үүсгэх, хэрэглэгдэхгүй болсон файлыг устгах зэргийг дискний өөр өөр хэсэгт хадгалан хийх, түүний үйл ажиллагаа нь тус тусдаа байхаар тохируулагдахыг хуваалт гэж нэрлэж байгаа юм. Файлуудаа хуваан дискний хуваалт хийх нь түүний үйл ажиллагааны хурдыг сайжруулдаг.

Холболтын төрлүүд:

Хатуу дискний 3 үндсэн холболт байдаг. IDE (эсвэл ATA) SCSI болон Serial ATA юм. Хамгийн нийтлэг байдаг нь IDE бөгөөд 80 эргэлттэй, хамгийн энгийн байдлаар эх хавтанд тань холбогддог. Энэ төрлийн холболттой хатуу дискийг буруу сонгож авна эсвэл эх хавтанд таарахгүй байна гэсэн ойлголт бараг байхгүй гэж болно. SCSI нь эх хавтанд суулгагдахдаа нэмэлт хардверийг шаарддаг. Мэдээж энэ нь IDE-ийг бодвол хурдан боловч илүү үнэтэй байдаг. Сүүлд дурьдсан холболтын төрөл болох Serial ATA нь шинэ төрөл бөгөөд паралель мэдээлэл дамжуулалтыг агуулдаг. Тиймээс хурдны хувьд үнэхээр гайхалтай байдаг билээ.

Posted by: mtmsbilig | July 19, 2012

Асуулт №1


Posted by: mtmsbilig | January 22, 2012

LOGO


Older Posts »

Categories

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 238 other followers