Хичээлийн хөтөлбөр.


ХИС-ИЙН ХАРЪЯА БИЛИГ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
“ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХҮЙЦ ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ, АЖЛЫН БАЙРТАЙ МЭРГЭЖИЛТЭНГ БЭЛТГЭН ГАРГАХАД ОРШИНО.”
 
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,  МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ \BH103\
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
2011-2012 оны хичээлийн жилийн 1-р улирал\ Анги I-89, I-90, I-92, I-97, I-98, I-99\

ГАРЧИГ

НЭГ.МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН  ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА.
a)    Хичээлийн хөтөлбөрийн стандарт
b)    Хичээлийн судлах хэрэгцээ шааардлага
c)    Хичээлийн агуулга, цаг хувиарлалт
d)    Багшид тавих шаардлага
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН  АГУУЛГА.
a)    Лекцийн агуулга
b)    Семинар дасгалын агуулга.
ГУРАВ. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН  АРГА ЗҮЙ.
a)    Хичээлийн арга зүйд тавигдах шааардлага
b)    Мэдээлэл түгээх арга
c)    Мэдлэг бүтээх буюу оролцооны аргууд
ДӨРӨВ. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ.
a)    Үнэлгээний зорилго
b)    Үнэлгээний журам
c)    Үнэлгээний шалгуур

I-a.                ХӨТӨЛБӨРИЙН СТАНДАРТ
Улирал \  Намар \
Хичээлийн нэр  Мэдээллийн технологи,Мэдээллийн систем
Хичээлийн код    BH103

Хэлбэр    1\2

Кредит   3

 Багш   Т.Мэндбаяр
Хөтөлбөрийн кредит тодорхойлолт  

Мэдээллийн технологийн талаархи үндсэн ойлголтыг олгох, компьютерийн програм хангамжтай ажиллаж сурах, мөн интернэт хэрэглээ, хайлтын систем, компьютерийн зохистой зөв хэрэглээтэй болох, бүтээмжийг дээшлүүлэх хэрэглээний програмуудыг ашиглах мэдлэг чадвар олгох .
Агуулгын стандарт    •    Компьютерийн үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт, цаашидын хөгжил.
•    Үйлдлийн системтэй танилцах
•    Техник хангамж хэрэглээ.
•      Хэрэглээнийй програм хангамжуудтай хэрхэн ажиллах, суралцах, тэдгээрийн хэрэглээ.
•    Microsoft Office Excel: тоон мэдээлэлтэй ажиллах, мэдээллийг ашиглан график, хүснэгтэн тайлан гаргах, мэдээллийн сантай ажиллах,томъёо ашиглаж сурах.
•    Интернэт сүлжээ, хайлтын системүүд –хэрхэн оновчтой үгээр хайх, и мэйл хаяг нээх, и мэйл хаягын нууц үг хэрхэн өгөх.

Зорилго
Компьютерийн зохистой зөв хэрэглээ, хэрэглээний програм хангамжтай ажиллаж сурах бүтээмжийг дээшлүүлэх , интернэтийн хайлт ашиглаж сурах
Өмнөх ба давхар холбоо    Байхгүй.
Сургалтын орчинд тавигдах шаардлага
Хичээлийн зохион явуулахад шаардагдах ном, сурах бичиг, гарын авлага, анги тэнхим, шаардагдах техник хэрэгсэлээр хангагдсан байх.
Үнэлэх арга хэлбэр,үнэлгээний индикаторууд
Хичээлийн явцад оюутнуудын цуглуулах 100 оноо дараах байдлаар хуваагдана.
Үүнд:
–    Ирц, 10 оноо
–    Идэвхи 10 оноо
–    Бие даалтI 10 оноо
–    Бие даалтII 10 оноо
–    Явц I -15 оноо
–    Явц II-15 оноо
Эцсийн шалгалт 30 оноо

ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

1    Компьютерийн үүсэл хөгжил.
2    Компьютерийн бүтэц зохион байгуулалт.
3     Start menu, Desktop, Taskbar, windows Explorer, Control Panel, хогын савтай танилцах.
4    Хэрэглээний програм хангамжууд ( MON TT, Paint, WordPad програм)
5    Microsoft Office Word-програмын Home, цэсний командуудтай танилцах техтийг хуулах, зөөх, хадгалах.
6    Microsoft Office Word- програмын Insert цэсний командуудтай танилцах .
7    Microsoft Office Word- програмын Page Layout цэсний командуудтай танилцах .
8    Microsoft Office Word- програмын Design, Layout цэсний командуудтай танилцах.
9    Microsoft Office Excel- програмын Home, цэсний командуудтай танилцах техтийг хуулах, зөөх, хадгалах.
10    Microsoft Office Excel- програмын Insert цэсний командуудтай танилцах.
11    Microsoft Office Excel- Хүснэгтэн мэдээлэлийн харагдах хэлбэрийг өөрчилөх хүснэгтийн мөр багана нүдний тохиргоо хийх.
12    Microsoft Office Excel- Хүснэгтэн мэдээлэлийн өгөгдлийг боловсруулах.
13    Microsoft Office Power Point- програмын бүтэцтэй танилцах, илтгэлийн хуудас удирдах,.тусламжын мэдээлэл авах командуудтай танилцах.
14    Интернэт үүсэл, хөгжил, хэрэглээ\ И мэйл хаяг нээх , и мэйл илгээх.\
15    Сүлжээний тухай ойлголт.
Сургалтын материал
Google.com
Лекцийн материал
Microsoft Office 2007
Microsoft Office –ын хэрэглээ.
Төрийн албан хаагчын компьютерийн хэрэглээ.
Д. Болормаа  “Windows XP, Internet, Word 2003”
Д. Анхтуяа  “Компьютер хэрэглэгчдийн гарын авлага”
Д. Болормаа  “MS-Excel 2007”
Д. Уранбайгаль “MS Access 2000”
Sarah E.Hutchinson “MS EXCEL 2002”
Timothy J. O’Leary Linda J. O’Leary “Office XP”

I-b.        МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙГ СУДЛАХ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

Компьютер нь бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм болон цаашид зайлшгүй хэрэгтэй хүн бүрхний эзэмших ёстой боловсрол болон хөгжиж байна.
Орчин үед мэдээллийн технологийн техник болоод програм хангамж маш хурдацтай хөгжин шинэчлэгдсээр байна. Энэ  их эрэлт хэрэгцээний шаардлагыг цаг тухайд нь амжин хангахын тулд мэдээллийн техинологи, мэдээллийн систем хичээлийг судлах хэрэгцээ шаардлага зайлшгүй шаардагдаж байгаа билээ.
Энэ хичээлийг судлахын ач холбогдол нь:
Компьютер, мэдээллийн техинологи, мэдээллийн систем хичээлийг судалснаар, хэрэглээний програмуудыг бүрэн дүүрэн эзэмших, компьютерийн техник хангамжуудтай зөв  зохистой харьцаж сурах, интернэтийн орчинд ажиллаж сурах,  хүссэн мэдээллээ хайлтын систем ашиглаж олох, сүлжээний зохиох мэдлэгтэй болох болон засвар үйлчилгээ хийх зэрэг мэдлэгийг олж авсанаар  ажлын байрандаа болон  ахуйн амьдралдаа мэргэжилдээ ашиглах, ажил олгогч байгуулага болон хэрэглэгчийн хэрэгцээ хангах мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчин, мэргэжилтэн болох, цаг үеийн техникийн хөгжилтөө энэ зэрэгцэн мэдээллийн системийг бүрэн дүүрэн ашиглаж сурахад оршино.
Компьютерийг хэрэглсэнээр хүн төрлөхтөний ажлын цаг багасаж, эдийн засагт хэмнэл гаргаж, мэдээллийг богино хугацаанд дамжуулан боловсруулах зэргээр өдөр тутмын хэрэгцээг хангасан ажлын гол зэвсэг болсоор байна.
Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийг сайтар ойлгон дадлага туршилт, дасгал тогтмол хийснээр таны компьютер эзэмших чадвар бүрэн цогц байдлаар сайжрах болно.

I-c.    МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН
ЦАГ СЭДВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
№    Хичээлийн сэдэв    Хичээлийн агуулга    Цаг    Хичээлийн арга лекц\семинар
1    Компьютерийн үүсэл ба хөгжлийн тухай    Компьютерийн үүсэл хөгжил    2    лекц
2    Компьютерийн үндсэн эд анги түүний үүрэг зохион байгуулалт    Компьютерийн бүтэц зохион байгуулалт    2    лекц
3    Windows үйлдлийн системийн файл, хэрэглэгчийн эрх үүсгэх,  Accessories- System tools хавтас , Desktop, Taskbar, Start , Control Panel, хогын савтай танилцах,     Start menu, Desktop, Taskbar, windows Explorer, Control Panel, хогын савтай танилцах.    2    лекц \семинар
4    MON TT, Paint, WordPad програмтай танилцах.    Хэрэглээний програм хангамжууд (MON TT, Paint, WordPad програм)    2    лекц \семинар
5    Microsoft Office Word-програмын Home, цэсний командууд дээр  ажиллах, текстийг хуулах, зөөх, хадгалах.    Microsoft Office Word-програмын Home, цэсний командуудтай танилцах текстийг хуулах, зөөх, хадгалах.    2    Дасгал \семинар
6    Microsoft Office Word- програмын Insert цэсний командууд дээр ажиллах.Текстэн мэдээллийг хэлбэршүүлэх.

Microsoft Office Word- програмын Insert цэсний командуудтай танилцах .    2    Дасгал \семинар
7    Microsoft Office Word-програмын Page Layout цэсний командууд дээр ажиллах.
Microsoft Office Word- програмын Page Layout цэсний командуудтай танилцах .    2    Дасгал \семинар
8    Microsoft Office Word-програмын Design, Layout цэсний командууд дээр ажиллах.
Microsoft Office Word- програмын Design, Layout цэсний командуудтай танилцах.    2    Дасгал \семинар
9    Microsoft Office Excel-програмын Home, цэсний командууд дээр ажиллах, текстийг хуулах, зөөх, хадгалах.
Microsoft Office Excel- програмын Home, цэсний командуудтай танилцах текстийг хуулах, зөөх, хадгалах.    2    Дасгал \семинар
10    Microsoft Office Excel-програмын Insert цэсний командууд дээр ажиллах.
Microsoft Office Excel- програмын Insert цэсний командуудтай танилцах.    2    Дасгал \семинар
11    Microsoft Office Excel- Хүснэгтэн мэдээлэлийн харагдах хэлбэрийг өөрчилөх хүснэгтийн мөр багана нүдний тохиргоо хийх.Тусламжын мэдээлэл авах
Microsoft Office Excel- Хүснэгтэн мэдээлэлийн харагдах хэлбэрийг өөрчилөх хүснэгтийн мөр багана нүдний тохиргоо хийх.    2    Дасгал \семинар
12    Microsoft Office Excel- Хүснэгтэн мэдээлэлийн өгөгдлийг боловсруулах. Түүнд өөрчилөлт оруулах, Data, Formulas цэсний командуудтай танилцах.
Microsoft Office Excel- Хүснэгтэн мэдээлэлийн өгөгдлийг боловсруулах.    2    Дасгал \семинар
13    Microsoft Office Power Point- програм дээр илтгэлийн хуудас хийх , илтгэлийн хуудсыг удирдах, бэлэн загвар ашиглах, илтгэлд нэмэлт хуудас, график, зураг, зэргийг оруулах, хуудсанд тохиргоо хийх, эффект оруулах
Microsoft Office Power Point- програмын бүтэцтэй танилцах, илтгэлийн хуудас удирдах, тусламжын мэдээлэл авах командуудтай танилцах.    2    Дасгал\семинар
14    Интернэт үүсэл, өнөөгийн хөгжил, интэрнетийн холболт, хэрэглээ. И мэйл хаяг хэрхэн нээх , и мэйл илгээх.
Интернэт үүсэл, хөгжил, хэрэглээ\ И мэйл хаяг нээх , и мэйл илгээх.\    2    Дасгал\семинар
15    Дотоод сүлжээ болон  IP хаягын тухай, сүлжээгээр хэвлэх төхөөрөмж дундаа ашиглах.
Сүлжээний тухай ойлголт    2    лекц \семинар
Нийт        30

I-d.                                     БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.    Заах арга зүйн чиглэлээр:

•    Лекц унших, семинар болон оюутнуудын бие  даалтын ажлыг удирдах арга зүйг эзэмшсэн, сурган хүмүүжүүлэх ухааны зохих мэдлэг, чадвартай байх.
•    Мэдээлэл зүйн сургалт явуулах, заах арга зүйд гарч буй орчин үеийн хандлагын өөрчлөлтийг мэдэрч өөрийн заах арга зүйг боловсронгуй болгох, байнга шинэчлэх чин эрмэлзлэлтэй байх.
•    Оюутны лекцээр олж авсан мэдээлэл болон бие даан судалсан мэдлэгт суурилан Мэдээлэл зүйн онолын мэдлэгийг бүтээх үйл явцыг удирдаж чаддаг байх.
•    Багш, оюутнуудтай хамтран багаар ажиллах чадвартай байх
•    Мэдээлэл түгээх болон оролцооны идэвхтэй аргуудыг хэрэгжүүлэх зохих мэдлэг, дадалтай байх.
•    Тухайн хичээлийн сэдэвт тохирсон заах арга, аргачлалыг сонгож хэрэглэх чадвартай байх.

2.    Бусад чиглэлээр:

•    Сургалтын материал /сурах бичиг, тараах материал, үлгэрчилсэн ажилбар зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн/-г шинэлэг хэлбэрээр бэлтгэх, тэдгээрийг ашиглах аргыг оюутнуудад зааж сургах.
•    Оюутнуудад зориулсан гарын авлагыг товч, тодорхой, энгийн хялбаршуулсан аргаар бэлтгэх
•    Орчин үеийн сургалтын техник, хэрэгслийг ашиглах чадвартай байх /компьютер, проектор, кодоскоп, видео, аудио техник хэрэгсэл,блог, вэб /.
•    Хичээлээр олсон мэдлэг, чадварыг үнэлэх зохистой шалгуурыг сонгон авч оюутан, сонсогч нэг бүрийг бодитойгоор үнэлэх чадвартай байх.

II хэсэг    МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН

АГУУЛГА.
II-a.    Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээлийн лекцийн агуулга:
Хичээлийн сэдэв:№1    Компьютерийн үүсэл ба хөгжлийн тухай
Хичээлийн хэлбэр:    Лекц
Бүлгийн зорилго:  Тооцоолох техникийн анхны хэрэгсэл сампингаас эхлээд цаг хугацааны явцад шинэчлэгдэн боловсрогдсоор орчин үеийн өндөр хүчин чадал бүхий компьютер болтлоо хөгжсөн. Энэхүү  МЭӨ 500 оноос 2011 он хүртлэх түүхэн хөгжлийн явцад компьютер хэрхэн хувьсан өөрчлөгдөн шинэчлэгдсэн, ямар ямар  шинэ хувилбар шинэ дэвшилтэт технилоги бүтээлүүдийг хаана ямар үйлдвэрүүд, фирм, корпораци үйлдвэрлэж байсан болон одоо тоолж баршгүй олон хувилбарын техник хэрэгслэл дагалдах төхөөрөмжийг олон мянган үйлдвэр, компаниуд хэдэн зуун хувилбараар үйлдвэрлэн гаргах болсон өнөөгийн хөгжлийн талаар мэдлэгтэй болгоход энэ сэдвийн зорилго оршино.
Нэр томъёо:
–    Марк-1 – \анхны компьютер\ 1948 он.
–    EDVAC- \соронзон туузтай ажилладаг анхны компьютер\ 1949 он.
–    UNIVAC- \анхны арилжааны зориулалттай компьютер\ 1951 он.
–    RAM – \анхны шуурхай санах ой \ 1970 он.
–    Intel фирмийн 4004 микропроцессор 1971 он.
–    Apple I компьютер 1976 он
–    Apple II компьютер 1977 он
–    IBM 8086  компьютер 1978 он
–    IBM 5100 компьютер 1981 он
–    TCP/IP протокол 1982 он
–    DNS үйлчилгээ 1984 он
–    CD ROM 1985 он
–    Pentium II, III, IV  1990-2006 он
–    Dual Core,  Quad Core ,Intel i3, i5, i7  2006-2011он
Лекцийн агуулга:
Компьютерийн үүсэл ба хөгжил.
Өнөөгийн байдал.
Эх зохиол сурах бичиг:
Д.Анхтуяа “Компьютер хэрэглэгчдийн гарын авлага”
Ч.Чулуун цэцэг” Компьютерийн хэрэглээний програм өөрөө сурах бичиг”
http://www.mtmsbilig.wordpress.com/
Хичээлийн сэдэв:№2  Компьютерийн үндсэн эд анги түүний үүрэг зохион байгуулалт, хэмжих нэгж, системийн тухай мэдээлэл.
Хичээлийн хэлбэр:    Лекц
Бүлгийн зорилго: Компьютерийн үндсэн эд ангийг нэг бүрчлэн таниулах , тэдгээрийн бүтэц зохион байгуулалт , компьютерийн холболтыг хэрхэн хийх, эд анги тус бүрийн үүргийг мэдэх, компьютерийн процессорыг хэмжих нэгж, үйлдлийн системийг хэрхэн суулгах талаар мэдлэгтэй болгоход энэ сэдвийн зорилго оршино.
Нэр томъёо:

–    Windows XP
–    Windows 7
–    Windows Vista
–    RAM
–    ROM
–    CD,DVD,DVD RW,
–    BOIS
–    BOOT
–    PCI
–    AGP
–    CPU
–    IDE cable
–    SATA cable
–    Hard disk
–    MHZ
–    MB
–    GB
–    Input
–    Output
–    Optic disk
–    Видео проектор
–    Камер

Хичээлийн агуулга:
–    Компьютерийн  үндсэн эд анги түүний үүрэг , бүтэц зохион байгуулалт, хөгжил
–    Үйлдлийн системтэй танилцах, түүний төрөл
–    Техник хангамж,  хэрэглээ .
Хяналтын асуулт:
–    Програм хангамж, техник хангамж хоёрын ялгааг тайлбарлах.
–    Үйлдлийн системийн төрлүүдийг нэрлэх.
–    Компьютерийн  үндсэн эд ангийн нэрлэх.
–    Компьютерийн  үндсэн эд анги үүргийг тайлбарлах.
–    Компьютерийн  оролтын төхөөрөмж гэж юуг хэлэх
–    Компьютерийн  гаралтын төхөөрөмж гэж алийг хэлэх  вэ?
–    Хэмжих нэгжийн үзүүлэлтийн ялгаа.
–    BOOT гэж юу вэ?
–    Компьютерийн үзүүлэлт буюу хүчин чадлыг хэрхэн мэдэх вэ?
Эх зохиол сурах бичиг:

–    Ч.Чулуун цэцэг” Компьютерийн хэрэглээний програм өөрөө сурах бичиг” 2006 он.
–    Б.Амгаланбаяр “Компьютерийн гэмтэл засвар 1, 2 ” 2009, 2011 он.
Хичээлийн сэдэв:№2
Windows үйлдлийн системийн файл, хэрэглэгчийн эрх үүсгэх,  Accessories- System tools хавтас , Desktop, Taskbar, Start , Control Panel, хогын савтай танилцах,
Хичээлийн хэлбэр:    Лекц
Бүлгийн зорилго: Windows үйлдлийн системийн файлын төрөл ангилалыг мэдэх, хэрэглэгчийн эрх үүсгэх ба хэрэглэгчийн нууц үг солих , устгах,  System tools хавтастай танилцаж түүний  доторх хэрэглүүрийг хэрхэн хэрэглэх, Desktop, Taskbar-н тохиргоо, Start цэсний тохиргоо болон түүнд байрлах програмыг удирдах,  Control Panel дахь тохиргоо , хогын савыг яаж ашиглах талаар мэдлэгтэй болгоход энэ сэдвийн зорилго оршино.
Нэр томъёо:

–    Start цэс
–    Desktop
–    Taskbar
–    System tools
–    Control Panel
–    Accessories
–    Calculator
–    Mach input Panel
–    Ease of Access
–    Disk Cleanup
–    Disk defragmenter
–    System Restore

Хичээлийн агуулга:
Start menu, Desktop, Taskbar, windows Explorer, Control Panel, хогын савтай танилцах. System tools хавтасан дахь хэрэглүүрийг хэрэглэж сурах.
Хяналтын асуулт:
–    Start цэс тайлбарлах.
–    Desktop тайлбарлах.
–    Taskbar  тайлбарлах.
–    Суулгасан програмыг яаж устгах вэ?
–    System Restore хэрхэн хийх.
–    Дискийг яаж цэвэрлэх.
–    Тооны машин хэрэглэх.
–    Гарыг хэрхэн яаж дэлгэцэн дээр гаргаж ашиглах.

Эх зохиол сурах бичиг:

–    Ч.Чулуун цэцэг” Компьютерийн хэрэглээний програм өөрөө сурах бичиг”2006он.
–    Б.Амгаланбаяр “Компьютерийн гэмтэл засвар” 2009он.
–    “HAPPY GUYS” Гадаад хэл, Компьютер сургалтын төв -“Компьютерийн гарын авлага” 2007он.
–    Ж.Батбаяр, У.Отгонбаяр “Компьютерийн hardware software Windows XP Microsoft
–    Offi ce 2003” УБ 2005
–    Б.Золзаяа “Компьютер” УБ 2006

Хичээлийн сэдэв:№3
MON TT, Paint, WordPad програмтай танилцах.
Хичээлийн хэлбэр:    Лекц
Бүлгийн зорилго:     MON TT түргэн бичих програмыг ашиглаж сурах, зургын програм болох  Paint програм дээр ажиллах , дэлгэцэн дээр хийж буй зүйлээ  Paint програм дээр оруулж засварлан зургийг хадгалах, бичвэр боловсруулах WordPad програм дээр ажиллах мэдлэгтэй болгоход энэ сэдвийн зорилго оршино.
Нэр томъёо:
–    Toolbox
–    Color Box
–    Show Thumbnail
–    View Bitmap
–    Magnifier
–    Polygon
–    Clipboard
–    Editing

Хичээлийн агуулга:
Хэрэглээний програм хангамжууд (MON TT, Paint, WordPad програм) ажиллаж сурах.
Хяналтын асуулт:
–    MON TT  програмын зориулалт түүнийг хэрхэн яаж ашигладаг талаар ярих.
–    Paint програмын цэсийг тайлбарлах.
–    Зургийг яаж Paint програм дээр оруулаж засварлах вэ?
–    WordPad програм дээр юу хийж болох вэ?.
–     Printscreen хийж Paint програм яаж оруулах талаар тайлбарлах.

Эх зохиол сурах бичиг:

–    Ч.Чулуун цэцэг” Компьютерийн хэрэглээний програм өөрөө сурах бичиг”2006он.
–    Б.Амгаланбаяр “Компьютерийн гэмтэл засвар” 2009он.
–    “HAPPY GUYS” Гадаад хэл, Компьютер сургалтын төв -“Компьютерийн гарын авлага” 2007он.
–    Ж.Батбаяр, У.Отгонбаяр “Компьютерийн hardware software Windows XP Microsoft
–    Offi ce 2003” УБ 2005
–    Б.Золзаяа “Компьютер” УБ 2006
–    Google.com
–    www.elearning.mn
–    www.mtmsbilig.wordpress.com/
–    www.mendes999.wordpress.com/

Хичээлийн сэдэв:№4
Дотоод сүлжээ болон  IP хаягын тухай, сүлжээгээр хэвлэх төхөөрөмж дундаа ашиглах.
Хичээлийн хэлбэр:    Лекц
Бүлгийн зорилго:    Сүлжээний  зохион байгуулалт ангилал, сүлжээний хэлбэр , Windows үйлдлийн систем дээр  Software  тохиргоо хийх, кабелын холбох төрөл, IP хаягын тавих , компьютер болон группын нэр өгөх, сүлжээ хуваалцах, сүлжээний холболтыг шалгах зэрэг мэдлэгийн олж авах болно.
Нэр томъёо:

–    MAN- Metropolitan-Area Network
–    WAN- Wide-Area Network
–    LAN- Local-Area Network
–    HUB
–    Switch
–    RJ 45
–    Connector
–    Workgroup
–    IPX/SPX compatible protocol
–    NetBEUI
–    TCP/IP
–    Sharing
–    ADSL, DSL modem
–    MS-DOS
–    Ping IP
–    Time<1ms
–    Time out
–    My network Place

Хичээлийн агуулга:    Сүлжээний тухай ойлголт, дотоод сүлжээ.

Хяналтын асуулт:
–    Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
–    Дотоод сүлжээ холбоход шаардагдах төхөөрөмжийг нэрлэх.
–    RJ 45 кабел холболтын тохиргоо, хэлбэрийг тайлбарлах.
–    Компьютерийн нэр болон группын тохиргоог хийж үзүүлэх.
–    IP хаяг тавих тохиргоог хийж харуулах.
–    Компьютерийн сүлжээнд төхөөрөмж хуваалцан хэрэглэх.
–    Интернэт тохиргоо хийх.
–    Сүлжээг MS-DOS –оор орж хэрхэн шалгах вэ.?
Эх зохиол сурах бичиг:
–    Б.Амгаланбаяр “Компьютерийн гэмтэл засвар” 2009он.
–    www.networkcomputing.com/
–    www.networksolutions.com/
–    en.wikipedia.org/wiki/Computer network
–    www.mtmsbilig.wordpress.com/
–    www.mendes999.wordpress.com/

II-b.     Семинар дасгалын агуулга.

Хичээлийн сэдэв:№1      Microsoft Word 2007 баримт бичиг боловсруулах програм.
Хичээлийн хэлбэр:    Семинар, дасгал
Бүлгийн зорилго:     Microsoft Word 2007 баримт бичиг боловсруулах програмын тусламжтайгаар текстэн мэдээлэл боловсруулах    ном сонингийн эх бэлтгэх, хүснэгт, график байгуулах зэрэг баримт бичигтэй холбоотой бүх л мэдээллийг боловсруулах чадвар эзэмшүүлэхэд  энэ сэдвийн зорилго оршино.

Хичээлийн агуулга:    Microsoft Word 2007 баримт бичиг боловсруулах програмын
Бүтэц  зохион байгуулалттай танилцах,  Home, Insert,  Page Layout, Formals,Data,  Review, View гэсэн 7 бүлэг хэрэглүүр болон  бүлэг доторх хэрэглүүрийг  ашиглаж сурах, текст хэвшүүлэлт, объект, зураг оруулах, график байгуулах,хүснэгттэй ажиллах, програмын үндсэн тохиргоо.
Дасгалын агуулга.        Багшаас өдөр бүр тухайн програмын бүлэг болон хэрэглүүрийг хэрэглэх  дасгал ажлыг гэрийн даалгавар хэлбэрээр дасгал ажлын  материалийг тараан олгох буюу өөрийн блог дээр нийтлэх.
Анхаарах зүйл:
Дасгал ажлыг багшийн блог хаягаар орж авч даалгавар гүйцэтгэх.
Дасгалын талаархи тулгарсан асуудлыг дараагийн хичээл дээр заалгаж авах.
Дасгал ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж багшаас дүгнэлт авах.
Хэрэв дасгалыг бүрэн дүүрэн гүйцэтгэж амжаагүй бол хичээлийн цаг дуусахаас 5-10 минутын өмнө хийж дуусаагүй зүйлээ өөрийн и мэйл хаягт хадгалж гэртээ үргэлжлүүлэн гүйцэтгэж багшид үзүүлж шалгуулах.
Хичээлийн сэдэв:№2      Microsoft Excel  2007 хүснэгтэн мэдээлэл  боловсруулах програм.
Хичээлийн хэлбэр:    Семинар, дасгал
Бүлгийн зорилго:     Microsoft Excel 2007  хүснэгтэн мэдээлэл  боловсруулах програмын тусламжтайгаар санхүү, бүртгэл тайлан баланс , мэдээллийн сан үүсгэх, тоон болон хүснэгтэн мэдээлэлд математик болон статикийн дүн шинжилгээ хийж түүн дээр төрөл бүрийн график байгуулах чадвар эзэмшүүлэхэд  энэ сэдвийн зорилго оршино.

Хичээлийн агуулга:    Microsoft Excel 2007 хүснэгтэн мэдээлэл  боловсруулах програмын бүтэц  зохион байгуулалттай танилцах,  Home, Insert,  Page Layout, Formals,Data,  , Review, View гэсэн 8 бүлэг хэрэглүүр болон  бүлэг доторх хэрэглүүрийг  ашиглаж сурах, текст хэвшүүлэлт, объект, зураг оруулах, график байгуулах,хүснэгттэй ажиллах, програмын үндсэн тохиргоо.
Дасгалын агуулга.        Багшаас өдөр бүр тухайн програмын бүлэг болон хэрэглүүрийг хэрэглэх  дасгал ажлыг гэрийн даалгавар хэлбэрээр дасгал ажлын  материалийг тараан олгох буюу өөрийн блог дээр нийтлэх.
Анхаарах зүйл:
Дасгал ажлыг багшийн блог хаягаар орж авч даалгавар гүйцэтгэх.
Дасгалын талаархи тулгарсан асуудлыг дараагийн хичээл дээр заалгаж авах
Дасгал ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж багшаас дүгнэлт авах.
Хэрэв дасгалыг бүрэн дүүрэн гүйцэтгэж амжаагүй бол хичээлийн цаг дуусахаас 5-10 минутын өмнө хийж дуусаагүй зүйлээ өөрийн и мэйл хаягт хадгалж гэртээ үргэлжлүүлэн гүйцэтгэж багшид үзүүлж шалгуулах.
Хичээлийн сэдэв:№3      Microsoft PowerPoint 2007 баримт бичиг боловсруулах програм.
Хичээлийн хэлбэр:    Семинар, дасгал
Бүлгийн зорилго:     Microsoft PowerPoint 2007 баримт бичиг боловсруулах програмын тусламжтайгаар текстэн мэдээлэл боловсруулах    ном сонингийн эх бэлтгэх, хүснэгт, график байгуулах зэрэг баримт бичигтэй холбоотой бүх л мэдээллийг боловсруулах чадвар эзэмшүүлэхэд  энэ сэдвийн зорилго оршино.

Хичээлийн агуулга:    Microsoft PowerPoint 2007 илтгэл тавих, танилцуулга бэлдэх, програмын бүтэц  зохион байгуулалттай танилцах,  Home, Insert,  Design, Animations, Slide Show,  Review, View гэсэн 7 бүлэг хэрэглүүр болон  бүлэг доторх хэрэглүүрийг  ашиглаж сурах, текст хэвшүүлэлт,слайд хуудсанд  объект, зураг оруулах, график байгуулах,хүснэгттэй ажиллах, хөдөлгөөн, эффект оруулах .
Дасгалын агуулга.
Багшаас өдөр бүр тухайн програмын бүлэг болон хэрэглүүрийг хэрэглэх  дасгал ажлыг гэрийн даалгавар хэлбэрээр дасгал ажлын  материалийг тараан олгох буюу өөрийн блог дээр нийтлэх.
Анхаарах зүйл:
Дасгал ажлыг багшийн блог хаягаар орж авч даалгавар гүйцэтгэх.
Дасгалын талаархи тулгарсан асуудлыг дараагийн хичээл дээр заалгаж авах
Дасгал ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж багшаас дүгнэлт авах.
Хэрэв дасгалыг бүрэн дүүрэн гүйцэтгэж амжаагүй бол хичээлийн цаг дуусахаас 5-10 минутын өмнө хийж дуусаагүй зүйлээ өөрийн и мэйл хаягт хадгалж гэртээ үргэлжлүүлэн гүйцэтгэж багшид үзүүлж шалгуулах.

III хэсэг.     МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН ЗААХ АРГА, АРГАЧЛАЛ.
III.a     Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн арга зүйд
тавигдах шаардлага.
Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн зорилго, зорилттой уялдан уг хичээлийг заах арга зүйд дараах шаардлага тавигдана. Үүнд:
•    Хичээлийн зорилгыг хангасан арга хэлбэрийг сонгох, тэр нь хичээлийн агуулгад тохирсон байх.
•    Оюутнууд хичээлд жигд оролцох боломжийг бүрдүүлэх.
•    Оюутнуудын сонирхлыг татсан, шинэлэг арга барилаар хичээлийг заах эрмэлзэлтэй байх.
•    Багш зөвхөн мэдлэг түгээгч бус оюутантай хамтран мэдлэг бүтээгч байх.
III.b.     Мэдээлэл түгээхэд ашиглах арга:    Лекц  /Lecture /
Лекцийн арга нь сэтгэлгээний мэдлэг, ойлголтын түвшний зорилтыг хангахад илүү үр дүнтэй байдаг. Харин дараах зорилтыг хангахад лекц тохиромжтой бус:
–    Оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх.
–    Мэдээллийг хэрэглэх.
–       Дээд түвшний танин мэдэхүйн чадавхийг хөгжүүлэх .
–       Шүүмжлэлтэй хандах ур чадварыг төлөвшүүлэх.
–       Суралцагчдын хандлагыг өөрчлөх.
Энэ аргыг хэрэглэхэд анхаарах зүйлс:
–    Хүн анхаарлаа дунджаар 15-20 минут төвлөрүүлж чаддаг тул лекц үүнээс урт хугацаагаар үргэлжлэх   ёсгүй бөгөөд боломжтой нөхцөлд сургалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэлэлцүүлэг, дүрд хувирах, биечлэн үзүүлэх зэрэг бусад аргыг нэмж ашиглах нь зүйтэй.
–    Хүн нэг зэрэг долоогоос илүүгүй мэдээллийг л тогтоох боломжтой гэж судлаачид дүгнэсэн байдаг.
–    Барууны судлаачдын дүгнэснээр 60-65 хувийнх нь харааны ой (харж сурах), 20-25 хувийнх нь сонсох ой (сонсож сурах) илүү хөгжсөн байдаг. Хүмүүсийн 15-20 хувь нь үйл хөдлөлөөр (хийж сурах) дамжуулж сурдаг.
–    Багш ярихын (лекц) хажуугаар үзүүлэн таниулах материал ашигласан тохиолдолд суралцагчдын тогтоох мэдээллийн хэмжээ 25 хүртэл хувиар нэмэгддэг бол заалгасан зүйлээ туршиж хэрэглэсэн нөхцөлд энэ үзүүлэлт 70 хувь хүртэл өсдөг (Бефелийн Үндэсний сургалтын лаборатори).

III.c     Мэдлэг бүтээх буюу “оролцооны аргууд:
Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах арга.
Маргаантай асуудлыг яагаад хэлэлцэх хэрэгтэй вэ?
Хичээлийн хүрээнд эсрэг тэсрэг үзэл бодлыг хамтран хэлэлцэж сурсан оюутнууд бодит байдал дээр удирдлагын үүрэг болон үйл ажиллагааны хэлбэрийн талаар  санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох дадлаа хэрэгжүүлэх бололцоотой байдаг.
Судалгаанаас үзэхэд маргаантай асуудлаар хэлэлцүүлэг хийх аргаар хичээлийг явуулахад оюутанд дараах чадвар, хандлага төлөвших боломжтой.
Үүнд:
–    Нийгмийн болон иргэний амьдралд идэвхтэй байр суурь эзлэх эрмэлзлэлтэй болох.
–    Төрийн удирдлага болон улс төрийн, нийгмийн чухал асуудлуудыг олон талаас нь шүүмжлэлтэйгээр эргэцүүлэн бодож, түүнийгээ илэрхийлэх чадварт суралцах.
–    Эсрэг, тэсрэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, ойлгож, няцаах нотолгоог дэвшүүлэх чадвар хөгжих.
Хичээлээр хэлэлцэх маргаантай  асуудлыг сонгох шалгуур:
–    Асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх боломжтой эсэх.
–    Энэхүү асуудал үнэхээр маргаантай асуудал мөн эсэх.
–    Хуулийг дээдлэхэд болон ардчиллыг хөгжүүлэхэд энэхүү асуудал нь чухал  ач холбогдолтой эсэх.
–    Энэ асуудал суралцагчдын   хувьд чухал эсэх.
–    Энэ асуудал нь  тухайн ангид хэлэлцэхэд тохиромжтой эсэх.
Маргаантай асуудлыг хэлэлцэхэд баримтлах дүрэм:
Маргаантай асуудлыг хэлэлцэхэд хувь хүний үзэл бодлыг хөндөх ба сэтгэлийн хөдөлгөөн үүсгэдэг учраас  заримдаа түүнийг зохион байгуулалттай дарааллаар хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс хичээлийг дээд зэргийн түвшинд явуулах, үүссэн байдлыг хяналтандаа байлгахад дараах дүрэм нь багшид тус болно.
Тухайлбал, дүрмийг  зөвшилцөж гаргаад бүгд биелүүлнэ.
–    Нотолгоо болон баттай мэдээлэл дээр анхаарлаа төвлөрүүлнэ.
–    Цаг барьж, ганцаараа ярихаас зайлсхийнэ.
–    Уриа хэрэглэхээс зайлсхийнэ.
–    Маргааныг хийсвэр түвшинд хүргэхээсээ өмнө тодорхой асуудлуудаар ярилцана.
–    Таны байр сууринд эргэлзэх бололцоог бусаддаа олгоно.
–    Өөрийн байр суурийн эргэлзээтэй зүйл, хүнд хэцүү болон сул талуудыг хүлээн зөвшөөрнө.
–    Бусдын санааг  өөрчлөн хэлэх замаар ойлгож сурна. Ийм дадалтай болгохын тулд бусдаас сонссоноо өөрчлөн хэлж  сурна.
–    Үзэл  бодол болгонд хүндэтгэлтэй хандана.
IV хэсэг. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО.
IV.a. Үнэлгээний зорилго:
Уг хичээлийн үнэлгээний зорилго нь Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн хичээлээр олж авсан мэдлэгийн  хэр  хэмжээ, түвшинг тогтоох, оюутнуудын мэдээллийн технологи,мэдээллийн систем талаар мэдлэг, чадварын баримжаалалд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэхэд оршино. Тиймээс үнэлгээ нь бүхэлдээ зорилгодоо хүрч чадсан эсэхийг илрүүлэхэд чиглэгдэнэ.
Багш, оюутны сурч, боловсрох эрмэлзлэлийг идэвхижүүлэх сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг чадвар чухам ямар түвшинд байгааг тэдэнд мэдэгдэх, оюутануудад өөрсдийгөө хүндлэх боломж олгох, багш өөрийнхөө мэргэжлийн болон заах арга зүйг үнэлэх, мөн цаашид юунд анхаарах шаардалагатай болохыг тодорхойлох, чиг хандлагыг тогтоох зорилгыг тавьж ажиллана. Ингэснээр зохих үр дүнд хүрэх болно.
IV.b. Үнэлгээний журам.
Оюутан,үнэлж, дүгнэхдээ дараахь үсгэн үнэлгээг хэрэглэнэ.
•    “А” үнэлгээ: Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн болно. Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн ойлгосон, хөтөлбөрт тусгасан мэдлэгийг онцсайн эзэмшсэн, бие дааж ном, сурах бичиг, эх  зохиол унших, нэр томьёог оновчтой хэрэглэх, дасгал, бодлого, тохиолдлыг зөв шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай хичээлд жигд идэвхи санаачлагатай оролцдог, явцын шалгалтад амжилттай дүн үзүүлсэн болон тодорхой сэдвээр илтгэл тавих чадвартай байна.
•    “В” үнэлгээ: Амжилттай суралцсныг илтгэх дүн: Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн  агуулгыг сайн ойлгосон, тэдгээрийн мөн чанарыг зөв тайлбарлах, дасгал,бодлого, тохиолдол бодох чадвар эзэмшсэн, семинарын хичээлд байнга идэвхитэй оролцдог, явцын шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн байвал оролцоно.
•    “С” үнэлгээ: Хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэн байгааг илтгэх дүн: Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн үндсэн ойлголт, ухагдхууны ихэнхи хэсгийг хангалттай ойлгосон, хялбар дасгал, бодлого, тохиолдлуудыг шийдвэрлэх чадвартай, семинарын хичээлд идэвхитэй оролцож явцын шалгалтад хангалттай дүн үзүүлсэн байвал зохино.
•    “D” үнэлгээ: Дундаж түвшингээс доогуур амжилтыг илтгэх дүн: Мэдээллийн технологи,мэдээллийн систем хичээлийн үндсэн ойлголт, ухагдхууныг жигд ойлгоогүй, асуултад бүрэн бус хариулдаг, семинарын хичээлд жигд бус оролцож, явцын шалгалтад хамрагдсан, хялбар асуултад хариулах, бодлого бодох чадвар эзэмшсэн боловч хариулт нь оновчтой бус байвал энэ үнэлгээг өгнө.
•    “F” үнэлгээ: Мэдлэг, чадвар хангалтгүйг илтгэх дүн: тухайн хичээлийн агуулгыг эзэмшиж чадаагүй, хялбархан асуултад хариулах,дасгал, бодлого, тохиолдол шийдвэрлэх чадваргүй бол энэ үнэлгээг өгнө.
Үсгэн, процентон болон тоон дүнгүүдийг дараахь жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.
Үсгэн дүн    Тоон дүн    Процетон дүн
А                     4.0                 90-100
В                     3.0                 80-89
С                     2.0                70-79
D                    1.0                 60-69
F                    0.0                 0-59

Жич: Оюутан “F” үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийг хангалтгүй судалсанд тооцох ба 2 удаа “F” үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн агуулгыг дахин судлуулах үндэслэл болно.
Явцын оноо 70, семестрийн шалгалтын оноо 30, үүнээс босго оноо 40, 21 байна.

IҮ.c.    Үнэлгээний шалгуур:

Үнэлэх зүйл    Үнэлэх жишиг, шалгуур
Мэдлэг
Асуудлын мөн чанарыг хэрхэн ойлгож, тусгаж байгаа байдал.
Асуудалд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх.
Мэдлэгээ бусдад түгээн, дамжуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх.
Тухайн судлагдхууны тодорхойлолт гаргах, харьцуулалт хийх, харилцан хамаарал, зүй тогтлыг тодорхойлох арга зүйг эзэмшсэн эсэх.
Хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл, нотолгоог гаргаж байгаа байдал.

Чадвар
Тодорхой онолын мэдлэгийг ашиглан /үндэслэл, нотолгоо болгох жишээ баримт иш татан, тайлбарлах/ тухайн асуудлыг тайлбарлаж шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх.
Бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ онолын мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх.
Баримт бичиг боловсруулах чадварт суралцсан байдал.
Амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин.
Олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж байгаа байдал, онол, практикийн харилцан уялдаа, холбоо, практикт учирч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж байгаа байдал.
Дүрд тоглох чадвар, арга барилыг эзэмшсэн байх.

Хандлага

Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс хэрэгтэй зүйлийг олж харж, авч хэргэлэж чадаж байгаа эсэх
Багт ажиллаж, бусдыгаа төлөөлөх чадварын хөгжилт
Ялгаатай үзэл, хандлага, байр сууринд хандах хандлага, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: