Posted by: mtmsbilig | October 20, 2011

Персонал Компьютер: үндсэн хэсгүүд


Энэ сэдвээр персонал Компьетерийн ялгаатай бүрэлдэхүүнүүдийг тодорхойлж сурна. Мөн сэдвийн хүрээнд эдгээр бүрэлдэхүүнүүдийн хамаарал онцлогийг танилцуулах болно.

Персонал компьютер нь төвийн боловсруулах төхөөрөмж (CPU),  хатуу диск, хулгана, гар зэрэг оролтын эд ангиуд, монитор, чанга яригч зэрэг гаралтын эд ангиуд гэх мэт системийн нэгж олон хэсгээс бүрддэг.

CPU нь компьютерийн үйлдлийг хянадаг. Энэ системийн нэгжид суурилах бөгөөд таны ширээ эсвэл шалан дээр байрлах хайрцаг юм.  CPU нь таны компьютерийн хурд ямар байгаагаар тодорхойлогддог. Энэ нь MNz- гэсэн нэгжээр хэмжигдэнэ.

Хатуу диск нь мөн системийн нэгжид хадгалагдсан байдаг. Хатуу диск нь системийн үйлдлийг хадгалахад  ашиглагдана. Үйлдлийн систем гэдэг нь файлыг хадгалах, принтертэй холбогдох зэрэг үндсэн функцуудыг хэрхэн гүйцэтгэж байгааг хянадаг программ хангамж юм. Хатуу диск нь таны хэрэглээний программууд болон мэдээллийг мөн хянадаг.

Мэдээллийг оруулахын тулд оролтын эд ангиудыг ашигладаг. Хулгана, компьютерийн гар нь оролтын эд ангиудын жишээ юм. Хулганы цэсийг цэсэд дэлгэцэд гаргах, сэдэв сонгох, нэг байрлалаас нөгөө рүү тэдгээрийг чирэх, зөөхөд ашигладаг бол гарыг текст, тоо бичихэд ашигладаг.

Оролтын бусад төхөөрөмжүүд нь микрофон, скайннер, ОСR, дижитал камер зэрэгт ашигладана. Эдгээр төхөөрөмжүүд нь илүү онцгой тохиолдолд тухайлбал, дуу хураах, график дезайн зэрэгт ашиглагддаг.

Компьютерт хадгалагдсан мэдээллийг гадагш хуулахад гаралтын төхөөрөмжүүдийг ашиглана. Монитор, чанга яригч, принтер зэрэг нь гаралтын төхөөрөмжийн жишээнүүд болно. Монитор нь программыг харуулах дэлгэц юм. Чанга яригч  нь компьютерээс чимээ гаргадаг бол компьютерт хадгалагдсан мэдээллийг цаасан дээр буулгахад принтерийг ашигладаг.

RAM  буюу санамсаргүй ашиглах санах ой нь мэдээллийг зохицуулах, түр зуур санах зориулалт бүхий компьютерийн санах төхөөрөмж юм. ROM буюу зөвхөн унших санах ой нь программын байгууламжийг эхлүүлэх шалгуур санах төхөөрөмж юм. Үндсэндээ, хэрэглэгч энэ мэдээллийг өөрчилж чадахгүй.

Компьютерийн гол бүрэлдэхүүн хэсгүүд нь системийн нэгж дотор суурилагдсан байдаг. Системийн нэгжийн гадна байрлах бүх юм салангид тусдаа байдаг. Монитор, компьютерийн гар, принтер, чанга яригч зэрэг нь саланги байрлах төхөөрөмжүүдийн жишээ юм.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

%d bloggers like this: